Wednesday, December 19, 2007

Явуулийдаа


Нулимс бол сэтгэлээс гардаг өнгөгүй цус.. Энэ үгийг сонсоод нээрээл тийм юм шиг санагдаж, дэвтэр дээрээ бичүүлж аваад дахиад тэгж сул дорой царайлан урвайж уйлахгүй юм шүү гэж бодож билээ.. Хэтэрхий харам санагдсан тул бас хэн нэгнийг уйлуулахгүй юм шүү гэж бодож билээ.. Тиймдээ явуулийдаа одоо тэрнийг ч өөрийгөө ч бас сэтгэлээ ч бас сул чөлөөтэй байлгий.. эрх чөлөөтэй байлгаж хэн нэгнийг хайрлий бас хайрлуулий.. Тэр ч бас сэтгэл нийлсэн хүнтэйгээ сайн сайхан байгдээ. Гомдол төрөөд байсан нь алга болчжээ, магадгүй нада үнэнээ хэлсэн болохоор нь бас надад муу хандаж чадкуг нь, тэрэнд муу хандаж чадкугээ мэддэг болохоороо зүгээр л явуулий.. Найдлагаа гэж хэхэ одоо болийдоо өөрөө ч мэдээгүй байсан тэр бяцхан найдлага маань тасарчихлаа.. Яагаад ч муу хандаж болдоггүй хүн гэж байдаг бололтой уурла бас харааж загна гомд сайн яваагаа үзүүлж атаархуул гэсэн тэхдээ тэхгүйээ.. Тэглээ гээд яах билээ.. Хэн нэгнийг харамсуулж, нулимсыг нь үзэхийг хүсэхгүй ээ.. Чимээгүйхэн нийлж, бас чимээгүйхэн холдсон шигээ л чимээгүйхэн найз нь байж бас дэмжиж сайн сайхныг л хүсий.. Тэрэнд ямар их итгэдэг шигээ аз жаргалд нь ч бас итгээд л явуулий..

Sunday, December 16, 2007

Зугатмаар


Хаашаа ч хамаагүй зугатмаар.. Хэн ч мэддэггүй газар очмоор .. Ор танихгүй газар оччоод энэ үгэнд орохгүй байгаа сэтгэл бас энэ санаа бодлыг сайхан цэгцлэхсэн.. Зоргоор болохгүй байгаа энэ сэтгэл бас энэ нүд, санаа бодол ухаанд захирагдахгүй байгаа бүхнийг яалтай билээ.. Ор худлаа сэтгэлээ зовоож санагдуулаад байгаа бүхнээс холдохсон.. Гэртээ ирэх бүрдээ үүдэнд хүлээгээд байж байх л юм шиг санагдан чимээгүйхэн алхан булангийн цаагуур шагайн харахаа болихсон мэдкү байнаа ойлгохгүй байна.. эрүүл ухаанаараа бүхнийг шийдээд дуусгаад өөрөө бүхнийг цэглэсэн мөртлөө яагаад байнаа энэ чинь.. Одоо бүр болохоо байгаад хардаж байна гэж үү.. Хардана гэдэг хайртайнх уу?? Үгүй ээ энэ зүгээр л нөгөө өмчирхсөн харамлах сэтгэл.. Өөр хэнийх ч биш байгаасай гэх нөгөө жоохон хүүхдийн бодлогүй зан. Зүгээр л хүсэхгүй зүйлээ харахгүй, сонсохгүй, мэдрэхгүй байхсан.. Одоо бүр болохоо байгаад хаа хамаагүй хүнийг оролцуулан түүндээ бухимдаж, харьцуулан, зөрөлдөх боллоо.. Жинхэнэ сайн найз болооч гэж гуйж байснаа мартчаад одоо чадахгүйнээ, болкун байна сэтгэлийн тэнхээ хүрэхгүй нь болно гэдэг нь болохгүй зөв гэдэг нь буруу.. Хурдан явахсан. Уг нь нээх удаан хугацаа үлдээгүйлдээ:: Зүгээр л зугатчий, мартчий нөгөө нэг хувь тавиландаа даатгаад л үнэхээр тэр мөн л юм бол хэзээ нэг өдөр дахин уулзах болно.. Хэлж байснаар нь ярьж байсан замаасаа гарахгүй ээ. Тэр замаараа явах болно, уулзвар тааралдсан ч эсүүл тойроод гарах байсан ч тэр замаа л орхихгүй үнэхээр л нэг замаар алхах тавилантай юм бол битий замаасаа гараарай.. Сэтгэл зүрхээрээ мэдрээд тэр л замаараа яваарай хэзээ нэг өдөр энэ л зам дээрээ дахин таарах болно.. Харин тэр үед гараас чангахан атгаад хэчнээн тэнэглэж зөрүүдэлж байсан ч загнаад ч хамаагүй, гарнаас бүү тавьж явуулаарай.. Тэр л үед энэ бүхэн сайхан дурсамж төдий биш харин амьдралын нэг л хэсэг байсныг хамтдаа ярих болно..

Monday, December 10, 2007

Би болоогүй


Би болоогүй юм байнаа.. Өнөөдөр шалгалтандаа уначихлаа. Уг нь бол шалгалтандаа унахыг ч нээг их тоогоод байхгүйлдээ угаасаа ямар төгс төрцөн амьтан биш унаж л байдаг давж л байдаг хорвоо шүү дээ.. Харин өөртөө л аягүй их урам хугарлаа.. Өөрийгөө би том болчихсон баргийн зүйлд барьц алдаад байхгүй басчиг нэлээд юм үзсэн сандарч мэгдээд байхааргүй болсон гэж бодож байлаа.. Гэтэл үгүй байжээ үхтлээ сандарч хаагуур яваад байгаагаа ч мэдкү байсан гээд боддоо. Нэг үгээр хэлэхэд үнэндээ л арчаагүй байсан өөрийгөө ийм байдалтай байна гэж төсөөлж ч бодсонгүй.. Өөртөө хэтэрхий их итгэж байсан минь буруу байсан бололтой.. Тэгчээд бас намайг тэнцүүлцэн байгаасай гэж бодоод байгаа юм даа. Инээдтэй хэхэ. Урьд нь сандарч мэгдсэн хүмүүсийг хараад өөрийнхөө тухай бодсон. Тэгээд ийм байдалтай тулгарвал би яасан ч гээд л ямар их юм бодсон гэж сананаа.. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч бүү хэлж бай гэж.. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй тул бүх зүйлд итгэлтэйгээр бардамнаж басхүү өөрийгөө тоогоод үгүй ээ зүгээр л би болчихсон гэж бодож болохгүйн байна.. Гэхдээ би чамайг уучилнаа.. Алдаа оноотой, сайн сайхан, муу муухай сүлэлдэн оршдог энэ хорвоод би өөрийгөө уучилж чадахгүй юм бол бусдыг хэрхэн уучлах билээдээ.. Өөрийгөө уучилж чадах тэр жаахан уужим сэтгэл цаашдаа бусдыг уучлах өргөн уужим сэтгэл болоосой билээ.. Гэхдээ нэг зүйлийг мартахгүй ээ.. би болоогүй..

Thursday, December 6, 2007

Би ийм үед л жаргалтай байдаг


Хүн өөрийн аз жаргалтай болох үеийг хүлээх биш, зүгээр л өдөр бүр жижигхэн юмнаас аз жаргалыг мэдэрч байх нь чухал юм шигээ.. Байнга л хажууд байдаг байнга л давтагддаг зүйлийг зүгээр нэг тоохгүй байх биш харин тэр зүйлээ өөр нүдээр нэг хараад дахин дахин аз жаргалыг мэдэрч, өөрийнхөө ийм их аз жаргалтай хүн гэдэгтээ баярлаж байх нь л өөрөө нөгөө нэг хайгаад олдохгүй байгаа аз жаргал байхдаа.. За тэгээд би ер нь ямархуу зүйлд аз жаргалыг мэдэрдэг, сэтгэл минь хөдөлдөг муур юм болдоо??
-Хотын гудамжаар инээмсэглэн алхалж, өөдөөс минь алхах хүмүүс намайг хараад инээмсэглэхэд
-Хийсэн хоолыг минь амтгүй ч гэсэн дуустал нь идээд сайхан болжээ гэж урамшуулан инээмсэглэх аав ээж 2оо харахдаа
-Хэчнээн орой болсон ч унталгүйгээр намайг хүлээн суух ээждээ очихдоо
-Зөөлөн борооноор гадуур алхаж дээшээ харан нүүрэн дээр минь бороон дуслууд хүрэхийг мэдрэхдээ
-Хэний ч яваагүй цасан дээгүүр алхаж анхны мөрийг гарган явахдаа
-Бүгдээрээ тойрон суугаад гэр бүлийн асуудал хэлэлцэхдээ
-Ангийнхантайгаа уулзаад бүхнийг гомдоллон ярихдаа
-Нэг өдөр байхгүй болчоод ирэхэд нүдээ томруулан асуусан харцаар ширтэх хамт ажиллдаг хүмүүсээ харахдаа
-Жоохон хүүхдээ тэврээд эрхлүүлэн явах хосыг харахдаа
-Өөдөөс минь хараад инээх бяцхан жаалыг харахдаа
-Замаар явах эмээгийн хүнд ачааг бариад хэдхэн минут цуг алхахдаа..
Яанаа ингээд бичээд байсан чинь бүр хэдэн ном дүүрчих юм шиг байнаа.. Пөөх би чинь нээрэнгээсээ ямар аз жаргалтай хүн юм бэ?? Энэ бүх аз жаргалыг мэдэрч байгаа минь ямар сайхан бэ?? Энэ хорвоо дэлхийд энэ Монгол орондоо Би болоод төрчихсөн нь ямар гоё юм бэ?? Хэцүү бэрх зүйл амьдралд олон байдаг ч, хэрвээ яг одоо бүх зүйлд сэтгэл дундуур байгаа бол над шиг нэг бичээд үзээрэй.. Бичих тэр үеэсээ л өөрийнхөө хамгийн их аз жаргалтай хүн болохыг та мэдэрч эхэлнэ..