Monday, March 17, 2008

Бүүр сэтгэл амарчихлаа



Хэхэ бараг л сэтгэлийн дарамтанд орох шахсан байсан чинь бүүр гайгүй болчихлоо гэж.. Ирэх 1 жил миний хувьд өөрийгөө олох бас хүсэл мөрөөдлөө хайх хугацаа минь байг. Энийг ч мэдэхгүй тэрийг ч мэдэхгүй би яасан бүтэлгүй амьтан бэ гэж яахлээрээ ийм байдаг байнаа гэхийн оронд харин ч мэдэхгүй байгаа нь ямар аз вэ.. пөөх бас ийм юм байдаг байсан юм байнаш дээ?? хөөх ингэж бас болох юм байна би урьд нь ерөөсөө ч ингэж бодож байгаагүйэ амьдрал ямар сонирхолтой юм бэ өдөр болгон өөр гээд л ирээдүйнхээ төлөө хичээж бас өнөөдөртөө харамсахгүйгээр өдөр цаг хугацаа минут секунд цаг мөч болгоныг хайрлана гэж.. Би бусдөөс өөр бас цорын ганц гэдгээрээ баяр хөөртэй.. Ганц олдох амьдралдаа өөрөө өөрийгөө хуурахгүй өөрөөсөө урвахгүй ээ =) Юу чаддаг, юу мэддэг, юу чаддаггүй юу мэддэггүйгээ сайн ялгаад хүмүүст таалагдах бус ямар нэгэн жүжиглэлтгүйгээр гэх гээд байналдаа.. хэхэ Өөрийнхөө хэрээр өмьдралыг харж ихийг сурах бүрдээ харах нүд минь илүү хурц бас өргөн хүрээтэй болно.. Гэхдээ би яарахгүй байна нас минь болоогүй юманд адгахгүй тэртээ тэргүй уулын орой дээр гарсны дараа дахиад нэг уул байгаа дараа дараагийн уулан дээр гарах бүрдээ амьдралыг би танин мэднэ.. Амьдрал ийм л баялаг бас тэгээд сонирхолтой болохоор хүмүүс бид амьдралд хайртай байдаг байхаа.. Нээрээ маргаашнаас бассейнд явнаа** гоёдоо /Зургийг COOL PHOTOS-s/

Thursday, March 6, 2008

Шал өөр

Шал өөр орчин, шал өөр хүмүүс, шал өөр нөхцөл байдал.. Энэ бүхэн надад шал өөр амьдралыг мэдрүүлж бас юмсийг өөрөөр харахад тусална. Одоо би судлаач, хайгч бас шинийг санаачлагч. Ямар нэг зүйлийг сонсоод автоматаар итгэн цээжлэх биш өөрөөр бодоод өөрийхөөрөө үнэлэлт дүгнэлт гаргана. Нэг үгээр хэлүүл юмсийг харахдаа шүүмжилсэн өнцгөөс харж, яагаад ийм байж болохгүй гэж, өөрөөр байх боломжийн талаар бодох болно. Ингэхийн тулд би өөрөө маш их мэдлэгтэй байх хэрэгтэй болох нь, бас хүмүүсийн хэлсэн зүйлс, одоо байгаа зүй тогтол хэрхэн яаж бий болсныг судална. Хүн мэддэгийнхээ хэрээр ертөнцийг хардаг гэдэг.. Би өргөн уудам, гайхамшигтай, хязгааргүй ертөнцийг харахыг хүсэж байна. Бас харахыг хүсэж буй хүмүүст тусалмаар байна.. Магадгүй миний хийх дуртай зүйл энэ байх ч юм билүү??