Thursday, April 24, 2008

Хулс мод шиг..


Хулс мод шиг амьдрахсан.. салхины аясаар найган хөдөлж, салхи салхилахаа болиход буцаад хэвэндээ ороод хэзээ ч булгарч унахгүйгээр.. Сэтгэл минь хулс мод шиг ..

Тайван амьдрахсан..


Тайван амьдрахсан.. Би яагаад ингээд бүх зүйлд хэтэрхий эмзэг хандаад байнаа?? Магадгүй хэн ч байхгүй одоо биеэ дааж амьдрах болсон гэдэг бодлоосоо болоод өөрийгөө хэтэрхий их зовоогоод байнуу?? Эсүүл хэтэрхий их мэдрэмтгий хүн юм болуу?? Эсүүл хэтэрхий хүмүүст таалагдах гээд хий дэмий хичээгээд байнуу?? Угаасаа бүх хүнд таалагдах боломж байхгүйшдээ мэдэж байж л хүмүүст тааруулах гэж зовоод байхын энэ толгой үйл хөдлөл 2 нэг л бишээ яахуу?? Үнэхээр дарамттай байнаа хэн юу гэж бодох бол хэнийг яахуу гээд л нэг л мэдсэн би өөрөө өөрийгөө танихгүй байна.. Багын нэг зохиол санаанд орчлоо..
Өөртэйгөө ярилцаж байх юм.. Бага нас минь хэтэрхий их уйлсандаа болоод нулимсандаа хахаж цацаад л үгээ ч бүтэн хэлж чадахааргүй.. Ингэнэ гээгүй биздээ ийм хүнийг үзэн яддаг гээ биздээ?? ингэж амьдарснаас үхсэн нь дээр гээ биздээ?? Тээд үхээч гээл уйлан барин загнах юм.. Их л үзэн ядаж байгаа бололтой.. Тиймээ яаг одоо өөрийгөө үзэн ядаж байна. Их юм бодоод байгаадаа байхгүй асуудлыг бий болгож өөрөө өөрийгөө зовоогоод байгаадаа өөрийн бодолдоо хүлэгдэж өөрийгөө гарах гарцгүй болгож байгаадаа уур хүрч байна..
Миний дотор хэтэрхий олон хүн цуг амьдраад нэг нь нэг зүйл бодохлээр нөгөө нь өөрөөр хийгээд.. Нэг нь өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрах гэтэл нөгөө нь хүмүүсийн аясаар яваад л .. сэтгэлээ эрх чөлөөтэй болгох гэтэл бариад л хүлээд л.. сонсмооргүй хармааргүй мэдэрмээргүй байтал сонсож харж мэдрээл.. чанга хашгирмаар байтал чимээгүй чимээгүй гэж анхааруулаал.. бүхнийг хаямаар байтал болку гээд л .. уйлмаар байхад инээгээл.. хөгжилтэй байхдаа гуниглаал.. нэг их хүчирхэг мөртлөө яасан сул дорой гээч.. дотор минь байгаа хүмүүс хэтэрхий их зөрөлдөөд байхлээр би би-гээ танихгүй мэдэхгүй болчих юм.. Би хаана байнаа би хэн юм бэ?? би гэж ер нь байнуу ??

Monday, April 21, 2008

Асуулт


Тэсэж чадалгүй баахан уйлчихсан. Бүүр ихэр татаад л ийм том болчхоод ерөөсөө зогсохгүй байсан. Уйлахаа болих гэж нээрээ. Бодоод байсан эхлээд би манай эгчийг дорд үзлээ гэж уйлсын шиг байсан ч үгүй ээ.. Зүгээр л миний бодсон шиг байгаагүйд л гомдоод бухимдаад л.. Би ер нь ямар нэг зүйлд хэтэрхий их найдлага тавиад тэгээд тэрийгээ хүлээгээд байдаг хүн юм шиг.. Ер нь юманд хэтэрхий их найдлага тавих буруу юм болуу эсүүл найдлага тавьсан ч гэлээ үр дүнг нь зүгээр л хүлээгээд авчих хэрэгтэйн бол уу?? Үнэндээ ямар нэг зүйлд хэтэрхий найдлага тавихлээр урам хугарах нь их том байдаг. Тэгээд л бухимдаж өөрийгөө зовоогоол зүгээр л энгийн зүйл дээр хэтэрхий их гомдож энээ тэрээ болоол.. Нөгөө талаар найдлага тавьчуул дараа нь үр дүнг нь хүлээж авах сэтгэлийн тэнхээ хүрдгүйн болуу??

Tuesday, April 15, 2008

Өөрийгөө олж харах шиг..

Зүв зүгээр хичээлээ хийгээд сууж байтал нэг найз маань энийг явуулаад дахиад л ойлгомжгүй эргэлзээтэй бодолд оруулчихлаа. Яг л миний дотор ороод уншчихсан юм шиг, миний хэлэх гэснийг үг үсэг алдалгүй хөрвүүлчихсэн юм шиг..

Ойлгомжгүй мэдрэмж
Монгол овогт Ж. Бадамдорж

Асуудал. Амьсгалахад агаар ч давчдана. Хажууд хүмүүс холхилдоно. Харин надад ганцаараа мэт санагдана. Хэн ч надтай сүүлийн хэдэн өдөр ярьсангүй. Мессэж ч алга. Емэйлээ ч шалгалаа. Таг. Хаягдчихжээ. Эсвэл мартагдчихаж. Хэрэг болохоороо ярьдаг хэн ч билээ тэр ч бас алга. Би хэрэгцээгүй болчихож. Яахаа мэдэхгүй нээтээр баахан явлаа. Хэрэгтэй юм нэг л алга.

Би яациймбэ, ер нь? Сүүлд хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ уйллаа? Бас хамгийн сүүлд хэзээ элгээ хөштөл инээлээ? Санадаггүй. Би ер нь амьд уу? Амьд л юм шиг байна.

Шүгэлдлээ. Ая орж ирдэггүй ээ. Заа за, явъя даа. Нээрээ хаачих гэж байгаа билээ? Гэртээ л харъя даа. Ингэхэд өнөөдөр чинь хэд дэх өдөр билээ? Нээрээ тийн, маргааш Баасан ахын төрсөн өдөр юм байна. Шоуднаа. Гэлээ гээд хэнтэй билээ? Ингэхэд хэнийг би найзаа гэж тооцох вэ? Нэг ангид л суудаг болохоос надад яг найз гэж алга.

Өөрөөсөө асуулт асуугаад залхуутай юмаа. Юу ч бодохгүй урсгалаараа явах сайхан ч юмуу? Гэхдээ л …

Би ер нь юу болох гэж яваа хүн бэ? Дахиад асуучихлаа. Мөнгөтэй л болж байвал хэн ч болсон яадгийм. Дураараа амьдраад л, сайхан шт. Гэхдээ намайг үхэхэд хэн ч анзаарахгүй байвал ямар гунигтай байх болоо? Булшны чулуун дээр, “Энэ хүн насаараа бэртэгчин явлаа, тэдээс тэдэн он” гэж бичвэл яанаа?!

Санаа алдлаа. Надад ер нь асуудал байнаа. Харин ямар асуудал? Гиюүрэх өвчин юм болов уу? Ганцаардлын солиорол юм болов уу? Халамж хайр дутагдлын хам шинж өвчин тусцан юм болов уу? Стресс нь бүүр депресс болцон юм болов уу?

Гэхдээ … би амьдралын чигээ л алдчихсан хүн юм шиг байна. Надад ойр дотны гэх хүн алга. Би ганцаараа л энэ хүртэл явчихсан байна. Дараа жил сургуулиа төгсөнө гээд байгаа. Харин амьдралд би бэлэн биш л явж байдаг. Над шиг хүн яах ёстой юм бол оо?

© 2007, Мараната сонин
Зохиогчийн бүрэн эрх © Мараната христитгэлт интернэт сэтгүүлд хадгалагдана.
www.maranata.mn

Тэгээд л оруулчихлаа.. Ийм бодол бараг бүх л хүмүүст төрдөг болуу??

Friday, April 11, 2008

Юм Юм руу


За байзөө гитар тоглож сурдийн билүү гэж.. Залуу насанд бол ер нь юм юмыг хийж үзэх хэрэгтэй гэж бодоод байгаалдаа. Заримдаа аягүй их атаархдиймөө хүмүүст арай тодорхой хэлүүл зураач ч юм уу яруу найрагч ч юм уу өөрөө өөрийгөө өөрийнхөө илэрхийлж амьдардаг хүмүүст. Тээд бас би яагаад ингээд шаал өөр тийшээгээ явчихсанаа гайхаад байдаг юм. Над шиг зантай над шиг хүнд ерөөсөө ч тохирохгүй замаар л үргэлжлүүлээд алхаад байдаг. Гэхдээ ч бас сонирхолтой шүү. Хэрвээ шал дургүй хүрвэл хаячаал явчихна гэж.. Хэхэ тийм амархан тээ.. Яагаад багаасаа олон юм оролдож үзэлгүй яагаад тийм нэг л замаараа гажилгүй алхаад байсийн бол?? Магадгүй хаа ч байхгүй авьяас нь тодроод өдийд бөөн бөөн алдар нэр байх ч байсийн билүү?? Хэхэ нөгөөх чинь аягүй хөөрцөглөчихсөн суужийна..
Тийн хааяахан харамсах сэтгэл төрдийн.. Гэхдээ хэн ч ийм амьдралаар амьдрахгүй бас энэ амьдрал давтагдахгүй гээд бодохлээр гоё санагддийн. Бас маргааш юу болох нь тодорхойгүй байгаа нь сонирхолтой байдын. Тэгээд бас яаг одоо яав ч эрүүл ухаантай хүний хийхгүй зүйлийг хийх гээд хүлээгээд суужаагаан. Ер нь бол тэнэг гэдгийг нь мэджийгаа гэж.. Гэхдээ магадгүй би яг одоо л өөрийнхөө хүслийг дагамаар байна. Бүхнийг толгойгоороо бус зүгээр л болж байгаагаар нь хүлээж аваад л..

Monday, April 7, 2008

Яагаад

Итгэмээргүй байна.. Гэхдээ яах ч аргагүй үнэнийг яах ч арга алга. Ямар шударга биш юм бэ??
Ингээд бодохоор амьдрал чи үнэхээр харгис юмаа. Яаж чадаж байнаа 23хан настай үргэлж инээмсэглэж байдаг хажууд минь саяхан суугаад л дуулж байсан дөнгөж л амьдралд хөл тавьж байсан хүүхдийг зүгээр л юу ч болоогүй юм шиг аваад явчихаж болж байгаамуу?? Яагаад дандаа сайн нь яагаад хамгийн гэмгүй нь ингээд.. Яриад төлөвлөөд эхэлчихсэн байсан амьдрал нь яах юм бэ?? Ингээд л ийм л хурдан дуусчихдаг ингээд л дуусчдийн бол амьдрал ямар утгатайн бэ?? Хэрвээ ийм л байсын бол..
Харамсаж байна.. Ядаж ирэхээсээ өмнө нэг удаа ч гэсэн уулзах нь яалаа. Зөндөө хамт байсан байж дандаа инээлгэж баяр хөөртэй байлгах минь яалаа. Уучлаарай хэтэрхий их амиа бодож хувиа хичээж байсанд минь.. Гэхдээ чамайг ингээд л байхгүй болно гэж бодохгүй байна буцаад хүрээд л ирээрэй за юу.. Чамайг байхгүйд итгэхгүй. Зүгээр л түр хугацаанд түр л хугацаанд хол байгаан..
Бодож байна.. Амьдрал хэтэрхий богинохон. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Амьдрал аз жаргалгүй байхад хэтэрхий богино.. Өнөөдөр амжихаар байх юм бол хэн нэгнийг баярлуул, гэр рүүгээ ярь хайртай гэдгээ хэл, инээмсэглэ, уучлалт гуй, магт, дэмж, битий шүүмжил хар мянган хүмүүсээс шүүмжлэх хүн бишгүй л байгаа.. Маргааш гэхэд л чи түүнийг хэзээ ч харж чадахааргүй болсон байж мэднэ. Хатуу ч гэсэн үнэн шүү.. Цаг мөч бүрийн үнэ цэнэд битий хайнга хандаарай..

Friday, April 4, 2008

Гуниглал


Яг юу бичихээ сайн мэдэхгүй л байна.. Өнгөрсөн хугацаанд хэтэрхий олон юм болоод өнгөрчхөж бишээ өнгөрчихсөн биш үргэлжилж байгаан байна.. Амьдрал надад өөрийн төрхөө харуулж байна би ийм сайхан, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн бас муухай гээд л тэгэнгүүтээ бас харамч бас заримдаа өгөөмөр шүү гээд л.. Хэлж байсандаа урьд нь бүтэн нэг жилд мэдрээгүй зүйлсээ одоо 1 сарын дотор мэдэрч байнаа гэж, амьдрал намайг том болсныг минь хүлээн зөвшөөрөөд одоо цаг нь болсон гээд эсүүл хувь тавилан минь л ерөөсөө ийм байх.. Тэгээд баяртай хүлээж авч байгаа бүхнийг сайхан зүйлсийг ч муухай зүйлсийг ч ,. Өнөөдөр муухай байсныг нь ярихыг хүсэхгүй байнөө яриад л байвал бүр л хэцүү санагдийшдээ. Тэгээд ч өөрийгөө өрөвдөөд уйлж байгаа хүнд хэлэх үг олддоггүйн гэнэ лээ надаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүс хажууд болоод л байхад ядаж тэднийгээ дэмжих хэрэгтэйшдээ, инээмсэглэл бэлэглэж..
Нээрээ тийн санаснаас амьдралдаа нээрээ анх удаа шөнө уулан дээр гарч вино ууж үзсэн. Бүтэн вино хуваагаад уучихсан гээд боддоо. Ямар гоё байсан гээч дулаахан нам жим,. хот тэр дор өнгө өнгөөр гэрэлтээд л яг л тэнгэрийн одод газарт буугаад ирчихсийн шиг.. дээшээ ч доошоо ч од гялалзаад л одод дунд байгаан шиг л чимээгүй юу ч бодохгүй виногоо бага багаар.. гоё чихэрлэг амттай яг л амьдрал шиг..