Thursday, June 26, 2008

LoVe

Нада явуулсын.. Бодохнээ .. бол хамт байсан ч санаад л байдаг, өөрөө ч мэдэлгүй эрхлээд байдаг, хамгийн тэнэг санагддаг байсан зүйлс ч утга учиртай санагддаг, хамт л бол цаг хугацаа нисээд байдаг, хичээлээ хийсэн ч унтсан ч суусан ч боссон ч энд зүрхэнд толгойд байгаад байдаг, бүх зүйл нь сайхан, хүрмээр тэвэрмээр хармаар уйлмаар, нэг тийм, гэхдээ бас айдастай гэхдээ л нэг тийм их гоё..
.. ....... .......
That is what they call "LoVe"
Love can't be planned
It can't be organized
If it is, it's not that thing we call love
It is just a project named "Be loved"

Wednesday, June 18, 2008

Нэг тийм

Харахаар л сэтгэл дотор хачин болоод, нэг тийм аймар их хайрламаар..
Яаг нүд рүү нь ширтэхээр л цээжинд ингээд нэг тийм.. аз жаргалтай
Нүд нулимс бүрхээд, чанга тэвэрмээр, алдхааргүйгээр
Магад урд насандаа..хамтдаа
Хойд насандаа бас..

Monday, June 16, 2008

Мөрөөдөл

Өнгөрсөн 7 хоногт орохыг хүссэн мөртлөө түүнийхээ төлөө юу ч хийгээгүй сургуульдаа очлоо. Нэг л тайван, эл хуль мэдэхгүй нэлээд тайван газар шиг.. тэнд очсон бол орчлон ертөнцөөс орхигдох байсан шиг гэхдээл нада таалагдах байсан нь гарцаагүй эргэн тойрон мод, саарал өнгөтэй том байшин.. гоё.. Хамгийн таалагдсан зүйлс нь ороод ханан дээр нь зурагнууд яг л үзэсгэлэн шиг.. бас хоолны газар нь дан шилээр хийгдсэн тэгээд нэг л тийм эрх чөлөөтэй мэдрэмж.. хэдэн хананд хоригдож байгаад байшин дотроос тэнгэр харах үнэхээр гоё.. магадгүй тэнд сурсан бол өдөр бүр хараад энэ сайхныг нь мартах байсан байх.. сэтгэл хангалуун байна одоо байгаадаа.. заавал энд тэнд гэхгүй хүн өөрөө хичээвэл юуг ч хаанаас ч сурнаа гэж..
нээрээ тэнд авсан зурагнууд..
энэ аягүй таалагдсан.. нэг тийм гэнэн төрх нь..


preedom гэж..
Нээрээ Монголын туг байсын байна..

Tuesday, June 3, 2008

Мээдкү


Ойлгоход хэцүү хүн гэж байх юм аа.. Үнэхээр яаж харилцах учраа олохгүй юмаа.. Яах хэрэгтэйн болоо?? Эсүүл би хэтэрхий хэтрүүлээд байгаан болуу?? Гэхдээ л ойрхон гэж бодож байсан хүн маань нада ингэж хандахлээр яахаа мэдэхээ байчихлаа.. Энэ хорвоо дээр хүн хүнээ ойлгох л хамгийн хэцүү юм аа.. Хэтэрхий дотно гээд бодохлээр дандаа л хэлсэн хийснийг нь өөртөө хэтэрхий хүнд хүлээж аваад байх юм аа. Тэхээр хүмүүстэй тодорхой хэмжээнд зай бариад харилцаж өөрийнхөө сэтгэлийг жоохон хамгаалж байхгүй бол хүмүүс хэтэрхий хайр найргүй хандаад байх шигээ.. Магадгүй хангалттай зовлон үзэж, сэтгэлийн хат суугаагүйдээ ингээд байна уу?? Гэхдээ гомдож байна мэдүү?? Хүн хүнийг гэсэн сайхан сэтгэлийг нь ойлгохгүй байхад гомддын мэдүү?? Магадгүй дараа нь дахиад сайхан сэтгэл гаргах зориггүй болчихвол харамсаад барахгүй мэдүү?? Эндхийн энэ дээд доод курсын ялгаатай энэ тэнэг харилцаанаас залхаж байна.. Бие биеэ хүндлээд нэг талаар зүгээр юм шиг боловч хүн хүнээ гэсэн харьцаанаас даваад ирэхээрээ нэг л бишээ.. Тээд би яах хэрэгтэй вэ?? Усыг нь уугаад ёсыг нь дагах уу?? Эсүүл юу бодож мэдэрч байгаагаа хэлээд санаа амраад яавал ч яаг гээд хаях уу??

Monday, June 2, 2008

Гүймээр..

Энэ дууг сонсохлээр л хамаг сэтгэл зүрх яарч гүймээр.. Хэзээ ч тэгж хэн нэгэн рүү тэмүүлж яарч байсангүй.. Анх энэ дууг сонсчоод аяархан дагаж дуулж байсан нь тэр хоолой нь сэтгэлд тэгээл үлдчихсэн.. Дараа нь сонсоод л сонсоол тэгээл дуртай болчихлоо.. Сонсох бүрд сэтгэл яаараад.. чам ру.. Чи үнэхээр л мөн юм шигээ..