Wednesday, September 24, 2008

Толинд тусгахуй

Өнөөдөр нэгэн галлерэйд очлоо.. Сэтгэл санаа тайван ч болох шиг. Ер нь хааяа хааяа ганцаараа зураг үзээд ямар нэг зүйл бодон алхах гоё байдаг.. Олон олон уран бүтээлчид өөрөө өөрийгөө илэрхийлэн зурж дүрсэлсэн байх юм. Зарим нэгэн нь өөрийн хөргөө, зарим нь өөрийн дотоод сэтгэлээ өнгө будгаар зарим нь модоор, баримлаар гэх мэт.. Би ч бас өөрийгөө ингэж илэрхийлэхийг хүснэ. харин яаж?? бас юугаар??
Хамгийн анхаарал татсан нь нэгэн эмэгтэй өөрийн зургийг толинд тусган зураг авч байгаа байдлаар зурахдаа өөрийгөө 3 болгочихсон миний бодлоор дотроо байгаа хүмүүсийг дүрслэх гэж оролдсон шиг.. Заримдаа миний дотор маш олон би байх шиг санагддаг.. Надад энэ ертөнцийн бүх л зан араншин өнгө будаг байх шиг. Муу санаа, сайхан сэтгэл, атаархал, хор шар, нинжин сэтгэл гээд л.. энэ бүхнийг тухайн үеийн ёстой тэр үеийн тэнгэр л мэддэг байх.. Тиймдээ ч байнга л өөрөө өөртэйгээ зөрчилдсөөр явна..
Бас нэг зүйл нэгэн толь байх бөгөөд түүнд өөрийгөө харж болно. Гэтэл жоохон байж байгаад дүрс маань жирэлзэн толь хагарах чимээ миний бие ч гэсэн тольны хэлтэрхий шиг бутрах мэт тэр мэдрэмж.. Яагаад ч юм аймшигтай мөртлөө л нэг л тааламжтай хэлэх аргагүй тэр мэдрэмж, дахин дахин очиж зогсмоор..
Сүүлийн анхаарал татсан бүтээл нь кино.. нэгэн залуу өөрийн зургийг цагаан хананд хадна. Тэр зураг өөртэй нь яг чацуу бас яг ижил ингээд залуугийн дүрс аажмаар зургандаа шингэн орно хэсэг хугацааны дараа зураг хуйлран унах бөгөөд цагаан шал ханан дунд юу ч байхгүй мэт сэтгэгдэл.. Энэ хүний амьдрал мөн үү?? Амьдраад дурсамж болоод удалгүй мартагдах.. Бүх зүйл хоосон мэт..

Цонхоор

Гадаа нь


Tuesday, September 23, 2008

Хайр өөрөө ойлгомжгүй..



Хүнд хайртай байна гэдэг, хайр сэтгэл цуг байна гэдэг гайхалтай бас аз жаргалтай.. Гэхдээ л заримдаа яахаа ч мэдэхгүй үе бас тохиолдох юм. Бүр өөрөө өөрийнхөө учрыг олохгүй гайхаад яг яагаад байгаагаа мэдэхгүй нь. Гэхдээ л гомдол төрөөд байна.. Өөрөө сонгож, өөрөө шийдвэр гаргачаад гомдоод байна. Түүнийгээ надад хайртай гэдгийг би мэддэг, мэдэрдэг гэхдээ л хайртай болох тусмаа хэтэрхий эмзэг болдийн болуу?? Багахан алдсан үг нь, зүгээр л хайнгадуухан хийсэн үйл хөдлөл нь сэтгэлийг минь өвтгөөд байхын.. Түүнийгээ гэсэндээ өөрөө татгалзчихаад дараа нь ингээд зүгээр явуулсанд нь гомдон уйлах.. Магадгүй надад сэтгэлгүй хандчуул сэтгэл минь өвдөх вий гэсэндээ надад хайнга хандчихвал яанаа гэсэн айдас бас өөрөө татгалзах минь түүний гайхсан харц бас зүгээрл үлдээд байгаа 2 хоорондоо зөрчилдөөд.. Мэдэхгүйнээ.. Магадгүй миний мэдрэмж тэр нада хайртай гэдэг нь буруу бол яанаа?? Түүний хувьд хэн ч биш байвал.. тэсэх болов уу?? ингэж бодохоор тэр их нандигнадаг хайр минь, энэ их хүлээлт минь салхинд хийсэх шиг..

Friday, September 19, 2008

Хайр гэдэг нь..


Санаадл санаадл байх юм.. Ойрхон байгаа хэрнээ саяхан уулзсан мөртлөө л санаад байх юм.. Хамт байхаар цаг хугацаа нисэх мэт өнгөрчөөд магадгүй түүнтэй цуг байвал амьдрал минь нүд ирмэх зуур л өнгөрөх юм шиг гэхдээл тийм байлаа ч гэсэн би харамсахгүй.. Түүнтэйгээ байхаар л амьдрал баяр хөөртэй, тэнгэр цэлмэг, мод цэцэгс бүгд үзэсгэлэнтэй. Бас би амьдралд хайртай, өнгөрч буй цаг мөч бүр үнэ цэнэтэй, өөрөө өөртөө бүүрч их хайртай болсон.. Өөрөө өөрийгөө хайрлаж, гамнаж байхгүй бол тэрний минь сэтгэл нь өвдөх болно. Намайг өвдөхөд гомдоход уйлахад тэр надаас илүүтэй өвдөж шаналдаг юм.. Яаг одоо л би бие өвдөхөөс илүүтэй сэтгэл өвдөх ямар аймаар гэдгийг мэддэг болсон.. Заримдаа түүнийхээ нүд рүү харж байхдаа гэнэт л нулимс гарчихдаг..Энэ хүн байхгүй бол яанаа гэхдээ энэ хүнгүйгээр амьдрал минь, өдрүүд минь, цаг мөчүүд минь төсөөлөгдөхгүй бүх зүйл хоосон санагдаж гэнэт л энэ бодлоосоо айчихдаг.. Муу зүйл бодоод байхлээр тэр нь тэр хүнийг дагаад ирдэг юм гэнэлээ.. тэхлээр бодку ээ.. Үнэндээ би энэ хүнийг алдахвий гэхээсээ маш их айдаг юм. Амьдралдаа алдаж болох хамгийн том бэлэг болохоор нь, Олж чадсан хамгийн том эрдэнэ болохоор нь би хайрлаж халамжилж аз жаргалтай байлгахыг хүсдэг.. Би түүнийхээ хувьд ийм байж чаддаг болуу?? Тийм байгаасай тэгвэл тэр минь над шиг аз жаргалтай байж чадна шүү дээ.. Би чамдаа зөндөө том хайртай..