Thursday, October 23, 2008

Бороо бороо ороосой..



Бороо бороо ороосой, Оросын маамуу ирээсэй гээд л бага байхдаа бороо орох болгонд гараа дэлгээд хашгирдаг байлаа , одоо ч гэсэн л бороо орох бүрд гараа дэлгээд гэхдээ хашгирах биш шивнэдэг болсон.. Магадгүй би том болсон бололтой шивнэдэг болчиж,, Гэхдээ л борооны, энэ усан дуслуудын нөлөөлөл өөрчлөгдсөнгүй.. Жижигхэн байхдаа нартай бороо ороход дуртай байдагсан. Нартай үед нүд гялбаад өөрийн эрхгүй нүдээ аничхаад шиврээ борооны зөөлхөн дуслууд нүүрэн дээр минь дуслахыг мэдрэх яасан жаргалтай гээч.. Баяр хөөртэй байвал улам бүр инээд хүрээд, жоохон ууртай гунигтай байвал борооны дуслууд бүгдийг нь угаагаад бүх л зовлон гунигийг арчаад хаях шиг.. Энэ хорвоо дээр надаас өөр ийм жаргалтай хүн байхгүй мэт.. Тэгээд бороо орох бүрд гадаа гараад л бодох ч юмгүй, жаргалтай..
Харин хол газар ирээд анх удаагаа бороо муухай санагдаж билээ.. Хав харанхуй бүрхэг тэнгэр, түүнээс дуслах хүнд хүнд бороон дуслууд ганцаардаж гунихарсан сэтгэлийг минь шавхуурдаад байх шиг санагдаж тоглоомын талбайн сандал дээр чанга дуугаар асгартал уйлж билээ. Тэр үед хүний нутгийн бороо хүртэл хүйтэн хөндий санагдан нулимс урссаар байсан.. Гэхдээ тэрийг хэн ч мэдээгүй.. Шаагин орох бороон дуу энэ бүхнийг нууцалж бороо бид 2-ын нууц нэгээр нэмэгдсэн..
Өнөөдөр ч бас бороо орж байна. Өчигдөр ч бас орж байсан.. Гэхдээ хүний нутгийн бороо хүйтэн хөндий санагдахаа больжээ. Өчигдөр бороо ороход түүнийгээ ямар их санасан гээч. Түүнтэйгээ уул руу гарч байснаа, хөтлөлцөөд алхсанаа бас уралдан гүйснээ, шалба норсноо бодоод л тэгээд гар нь бас ямар дулаахан байсныг.. Уулзмаар байсан хамтдаа борооноор алхмаар байсан, гэхдээ тэр маань ажилтай байсан болохоор чадаагүй гэхдээ зүгээрээ энэ хол газраас түүнийгээ олсондоо би баяртай байдаг.. Бас л бороо бид 2-ын нандин дурсамжуудыг хадгалж байдаг.. Тэгээд олон олон дурсамж, бодол бүхэнтэй маань холбоотой байдаг болохоор би БОРОО-нд хайртай байдаг юм..

Tuesday, October 21, 2008

Гоё гоё


Хэхэ хэдэн өдрийн өмнө төрсөн өдрийнхөө бэлгийг авчихлаа гэж.. Яах ёстойгоо сайн мэдэхгүй зүгээр л инээд хүрээд байхын.. Хаа хол газар байгаа ч гэсэн хаана ч амьдрах адилхан юмаа. Хаа газар л адилхан хүмүүс амьдарч байгаа юм чинь дээтээ. Хэхэ сонбэ нараасаа нүүр арчилгааны юм бэлгэнд авлаа, тэхээр одоо нүүрээ арчилж өөртөө анхаарах болсон юм байхдаа..Тэхээр би том болчихсон юм байна.. Яагаад ч юм нэг л дотно болж чадахгүй байсан хүмүүс маань надад дотночилж хандсанд баярлаад байх юм. Тиймээ одоо би энэ тэнхимийн нэг гишүүн болчихсон байна^^

Tuesday, October 14, 2008

Зөв үү буруу юу аль нь вээ??


Янз бүрийн юм уншихлээр хамаг бодол минь сарниад яг юу болоод байгаагаа мэдэхээ больчих юмаа.. хамгийн муу ч юм уу эсүүл сайн ч юм уу гэж болохоор нэг зүйл нь уншсан зүйлээ ямар ч шүүлтүүргүй тархиндаа copy-past хийчих гээд байдаг. Тэгээд л нөгөөхдөө итгэхлээрээ хуучин үзэл бодолтойгоо зөрөлдөөд өөрөө өөртэйгээ зөрчилдөөд эхэлдэг. Зөв үү буруу юу аль нь вэ гээд л уг нь бол яг энэ нь зөв гээд л төгс хариулт нь байдаг бол хичнээн амар гэхдээ тийм байвал амьдрал сонирхолгүй байх л даа.. Заримдаа ингэж зөрчилдөх бүртээ өдий насандаа үзэл бодол минь төлөвшөөгүй юм байхдаа гээл нэг л их сэтгэлээр унадийн гэхдээ л бүхнийг мэддэг болчуул юм бүхэн, ирэх өдрүүд хүртэл сонирхолгүй болох болуу?? Ингээд л цаашаа бодуул дуусахгүй..
Үнэндээ энийг бичих болсон шалтгаан нь хайрын тухай нэг бичлэгээс болоод.. Уг нь нэрийг нь оруулах гэсэн хайгаад олсонгүй яг хаанаас уншсанаа тэнд хайрын тухай олон зүйл байсан ч нэг эргэлзүүлсэн зүйл нь магадгүй нөхөр нь өөр хүнд хайртай болуул яах хэрэгтэй вэ гэж?? Би боддог юм ганц л амьдрах юм чинь дараа нь харамсахааргүй хайртай хүнтэйгээ хамт байх хэрэгтэй гээд,, Тийм болохоор өөр хүнд хайртай хүнийг мэдсээр байж хажуудаа байлгаад байх нь утгагүй мэт.. эрх чөлөөг нь өгөөд явуулах нь хэн хэндээ шударга хандаж буй хэрэг гэж.. Гэтэл *Би нөхрөө худалдаж авсан*, бас хүмүүс цугтаа хайрыг бүтээж бий болгодог тиймээс түүнийгээ бас хайрлан гамнаж хамгаалах хэрэгтэй гэдгийг уншаад үнэхээр удаан хугацаанд бүтээж бий болгосон амьдралаа зүгээр л нэг нураачих юм гэжүү?? гэсэн бодол.. Тэхээр ганц минутад нураачхаар тийм үнэ цэнэгүй амьдралаар амьдарсан гэжүү?? Тэхээр юу гэсэн үг вэ?? Яах ёстой байдаг юм болоо?? гээл асуултууд хөврөөд байх юмаа.. Амьдрал нээрээ дуусаж дундрашгүй асуулт юм аа..