Thursday, October 23, 2008

Бороо бороо ороосой..



Бороо бороо ороосой, Оросын маамуу ирээсэй гээд л бага байхдаа бороо орох болгонд гараа дэлгээд хашгирдаг байлаа , одоо ч гэсэн л бороо орох бүрд гараа дэлгээд гэхдээ хашгирах биш шивнэдэг болсон.. Магадгүй би том болсон бололтой шивнэдэг болчиж,, Гэхдээ л борооны, энэ усан дуслуудын нөлөөлөл өөрчлөгдсөнгүй.. Жижигхэн байхдаа нартай бороо ороход дуртай байдагсан. Нартай үед нүд гялбаад өөрийн эрхгүй нүдээ аничхаад шиврээ борооны зөөлхөн дуслууд нүүрэн дээр минь дуслахыг мэдрэх яасан жаргалтай гээч.. Баяр хөөртэй байвал улам бүр инээд хүрээд, жоохон ууртай гунигтай байвал борооны дуслууд бүгдийг нь угаагаад бүх л зовлон гунигийг арчаад хаях шиг.. Энэ хорвоо дээр надаас өөр ийм жаргалтай хүн байхгүй мэт.. Тэгээд бороо орох бүрд гадаа гараад л бодох ч юмгүй, жаргалтай..
Харин хол газар ирээд анх удаагаа бороо муухай санагдаж билээ.. Хав харанхуй бүрхэг тэнгэр, түүнээс дуслах хүнд хүнд бороон дуслууд ганцаардаж гунихарсан сэтгэлийг минь шавхуурдаад байх шиг санагдаж тоглоомын талбайн сандал дээр чанга дуугаар асгартал уйлж билээ. Тэр үед хүний нутгийн бороо хүртэл хүйтэн хөндий санагдан нулимс урссаар байсан.. Гэхдээ тэрийг хэн ч мэдээгүй.. Шаагин орох бороон дуу энэ бүхнийг нууцалж бороо бид 2-ын нууц нэгээр нэмэгдсэн..
Өнөөдөр ч бас бороо орж байна. Өчигдөр ч бас орж байсан.. Гэхдээ хүний нутгийн бороо хүйтэн хөндий санагдахаа больжээ. Өчигдөр бороо ороход түүнийгээ ямар их санасан гээч. Түүнтэйгээ уул руу гарч байснаа, хөтлөлцөөд алхсанаа бас уралдан гүйснээ, шалба норсноо бодоод л тэгээд гар нь бас ямар дулаахан байсныг.. Уулзмаар байсан хамтдаа борооноор алхмаар байсан, гэхдээ тэр маань ажилтай байсан болохоор чадаагүй гэхдээ зүгээрээ энэ хол газраас түүнийгээ олсондоо би баяртай байдаг.. Бас л бороо бид 2-ын нандин дурсамжуудыг хадгалж байдаг.. Тэгээд олон олон дурсамж, бодол бүхэнтэй маань холбоотой байдаг болохоор би БОРОО-нд хайртай байдаг юм..

2 comments:

  1. Boroo ch saixan shuu. Bi boroond bas mash ix durtai. Boroo orox bur garaad algaa delgeed boroonii shirxeg dusal buriig mederch tuund ooriinxoo bodliig shingeexiig xusdeg. Bas ter ued saixan baisan dursamj buxnee bodood laanii gereld suungaa xaaya daa uilj, xaaya daa xogjim sonsoj suux durtai. ene saixan medremj buxniig mederch chadaj bgaa daa bi bayrtai baidag.
    Good luck.

    ReplyDelete
  2. Boroo ch goy shuu. Bi boroo orox burt xairtiigaa sanaj, xairtiigaa sanax burtee boroog xusdeg.

    ReplyDelete