Thursday, October 23, 2008
Бороо бороо ороосой..
Бороо бороо ороосой, Оросын маамуу ирээсэй гээд л бага байхдаа бороо орох болгонд гараа дэлгээд хашгирдаг байлаа , одоо ч гэсэн л бороо орох бүрд гараа дэлгээд гэхдээ хашгирах биш шивнэдэг болсон.. Магадгүй би том болсон бололтой шивнэдэг болчиж,, Гэхдээ л борооны, энэ усан дуслуудын нөлөөлөл өөрчлөгдсөнгүй.. Жижигхэн байхдаа нартай бороо ороход дуртай байдагсан. Нартай үед нүд гялбаад өөрийн эрхгүй нүдээ аничхаад шиврээ борооны зөөлхөн дуслууд нүүрэн дээр минь дуслахыг мэдрэх яасан жаргалтай гээч.. Баяр хөөртэй байвал улам бүр инээд хүрээд, жоохон ууртай гунигтай байвал борооны дуслууд бүгдийг нь угаагаад бүх л зовлон гунигийг арчаад хаях шиг.. Энэ хорвоо дээр надаас өөр ийм жаргалтай хүн байхгүй мэт.. Тэгээд бороо орох бүрд гадаа гараад л бодох ч юмгүй, жаргалтай..
Харин хол газар ирээд анх удаагаа бороо муухай санагдаж билээ.. Хав харанхуй бүрхэг тэнгэр, түүнээс дуслах хүнд хүнд бороон дуслууд ганцаардаж гунихарсан сэтгэлийг минь шавхуурдаад байх шиг санагдаж тоглоомын талбайн сандал дээр чанга дуугаар асгартал уйлж билээ. Тэр үед хүний нутгийн бороо хүртэл хүйтэн хөндий санагдан нулимс урссаар байсан.. Гэхдээ тэрийг хэн ч мэдээгүй.. Шаагин орох бороон дуу энэ бүхнийг нууцалж бороо бид 2-ын нууц нэгээр нэмэгдсэн..
Өнөөдөр ч бас бороо орж байна. Өчигдөр ч бас орж байсан.. Гэхдээ хүний нутгийн бороо хүйтэн хөндий санагдахаа больжээ. Өчигдөр бороо ороход түүнийгээ ямар их санасан гээч. Түүнтэйгээ уул руу гарч байснаа, хөтлөлцөөд алхсанаа бас уралдан гүйснээ, шалба норсноо бодоод л тэгээд гар нь бас ямар дулаахан байсныг.. Уулзмаар байсан хамтдаа борооноор алхмаар байсан, гэхдээ тэр маань ажилтай байсан болохоор чадаагүй гэхдээ зүгээрээ энэ хол газраас түүнийгээ олсондоо би баяртай байдаг.. Бас л бороо бид 2-ын нандин дурсамжуудыг хадгалж байдаг.. Тэгээд олон олон дурсамж, бодол бүхэнтэй маань холбоотой байдаг болохоор би БОРОО-нд хайртай байдаг юм..
Tuesday, October 21, 2008
Гоё гоё
Хэхэ хэдэн өдрийн өмнө төрсөн өдрийнхөө бэлгийг авчихлаа гэж.. Яах ёстойгоо сайн мэдэхгүй зүгээр л инээд хүрээд байхын.. Хаа хол газар байгаа ч гэсэн хаана ч амьдрах адилхан юмаа. Хаа газар л адилхан хүмүүс амьдарч байгаа юм чинь дээтээ. Хэхэ сонбэ нараасаа нүүр арчилгааны юм бэлгэнд авлаа, тэхээр одоо нүүрээ арчилж өөртөө анхаарах болсон юм байхдаа..Тэхээр би том болчихсон юм байна.. Яагаад ч юм нэг л дотно болж чадахгүй байсан хүмүүс маань надад дотночилж хандсанд баярлаад байх юм. Тиймээ одоо би энэ тэнхимийн нэг гишүүн болчихсон байна^^
Tuesday, October 14, 2008
Зөв үү буруу юу аль нь вээ??
Янз бүрийн юм уншихлээр хамаг бодол минь сарниад яг юу болоод байгаагаа мэдэхээ больчих юмаа.. хамгийн муу ч юм уу эсүүл сайн ч юм уу гэж болохоор нэг зүйл нь уншсан зүйлээ ямар ч шүүлтүүргүй тархиндаа copy-past хийчих гээд байдаг. Тэгээд л нөгөөхдөө итгэхлээрээ хуучин үзэл бодолтойгоо зөрөлдөөд өөрөө өөртэйгээ зөрчилдөөд эхэлдэг. Зөв үү буруу юу аль нь вэ гээд л уг нь бол яг энэ нь зөв гээд л төгс хариулт нь байдаг бол хичнээн амар гэхдээ тийм байвал амьдрал сонирхолгүй байх л даа.. Заримдаа ингэж зөрчилдөх бүртээ өдий насандаа үзэл бодол минь төлөвшөөгүй юм байхдаа гээл нэг л их сэтгэлээр унадийн гэхдээ л бүхнийг мэддэг болчуул юм бүхэн, ирэх өдрүүд хүртэл сонирхолгүй болох болуу?? Ингээд л цаашаа бодуул дуусахгүй..
Үнэндээ энийг бичих болсон шалтгаан нь хайрын тухай нэг бичлэгээс болоод.. Уг нь нэрийг нь оруулах гэсэн хайгаад олсонгүй яг хаанаас уншсанаа тэнд хайрын тухай олон зүйл байсан ч нэг эргэлзүүлсэн зүйл нь магадгүй нөхөр нь өөр хүнд хайртай болуул яах хэрэгтэй вэ гэж?? Би боддог юм ганц л амьдрах юм чинь дараа нь харамсахааргүй хайртай хүнтэйгээ хамт байх хэрэгтэй гээд,, Тийм болохоор өөр хүнд хайртай хүнийг мэдсээр байж хажуудаа байлгаад байх нь утгагүй мэт.. эрх чөлөөг нь өгөөд явуулах нь хэн хэндээ шударга хандаж буй хэрэг гэж.. Гэтэл *Би нөхрөө худалдаж авсан*, бас хүмүүс цугтаа хайрыг бүтээж бий болгодог тиймээс түүнийгээ бас хайрлан гамнаж хамгаалах хэрэгтэй гэдгийг уншаад үнэхээр удаан хугацаанд бүтээж бий болгосон амьдралаа зүгээр л нэг нураачих юм гэжүү?? гэсэн бодол.. Тэхээр ганц минутад нураачхаар тийм үнэ цэнэгүй амьдралаар амьдарсан гэжүү?? Тэхээр юу гэсэн үг вэ?? Яах ёстой байдаг юм болоо?? гээл асуултууд хөврөөд байх юмаа.. Амьдрал нээрээ дуусаж дундрашгүй асуулт юм аа..
Wednesday, September 24, 2008
Толинд тусгахуй
Хамгийн анхаарал татсан нь нэгэн эмэгтэй өөрийн зургийг толинд тусган зураг авч байгаа байдлаар зурахдаа өөрийгөө 3 болгочихсон миний бодлоор дотроо байгаа хүмүүсийг дүрслэх гэж оролдсон шиг.. Заримдаа миний дотор маш олон би байх шиг санагддаг.. Надад энэ ертөнцийн бүх л зан араншин өнгө будаг байх шиг. Муу санаа, сайхан сэтгэл, атаархал, хор шар, нинжин сэтгэл гээд л.. энэ бүхнийг тухайн үеийн ёстой тэр үеийн тэнгэр л мэддэг байх.. Тиймдээ ч байнга л өөрөө өөртэйгээ зөрчилдсөөр явна..
Бас нэг зүйл нэгэн толь байх бөгөөд түүнд өөрийгөө харж болно. Гэтэл жоохон байж байгаад дүрс маань жирэлзэн толь хагарах чимээ миний бие ч гэсэн тольны хэлтэрхий шиг бутрах мэт тэр мэдрэмж.. Яагаад ч юм аймшигтай мөртлөө л нэг л тааламжтай хэлэх аргагүй тэр мэдрэмж, дахин дахин очиж зогсмоор..
Сүүлийн анхаарал татсан бүтээл нь кино.. нэгэн залуу өөрийн зургийг цагаан хананд хадна. Тэр зураг өөртэй нь яг чацуу бас яг ижил ингээд залуугийн дүрс аажмаар зургандаа шингэн орно хэсэг хугацааны дараа зураг хуйлран унах бөгөөд цагаан шал ханан дунд юу ч байхгүй мэт сэтгэгдэл.. Энэ хүний амьдрал мөн үү?? Амьдраад дурсамж болоод удалгүй мартагдах.. Бүх зүйл хоосон мэт..
Цонхоор
Гадаа нь
Tuesday, September 23, 2008
Хайр өөрөө ойлгомжгүй..
Хүнд хайртай байна гэдэг, хайр сэтгэл цуг байна гэдэг гайхалтай бас аз жаргалтай.. Гэхдээ л заримдаа яахаа ч мэдэхгүй үе бас тохиолдох юм. Бүр өөрөө өөрийнхөө учрыг олохгүй гайхаад яг яагаад байгаагаа мэдэхгүй нь. Гэхдээ л гомдол төрөөд байна.. Өөрөө сонгож, өөрөө шийдвэр гаргачаад гомдоод байна. Түүнийгээ надад хайртай гэдгийг би мэддэг, мэдэрдэг гэхдээ л хайртай болох тусмаа хэтэрхий эмзэг болдийн болуу?? Багахан алдсан үг нь, зүгээр л хайнгадуухан хийсэн үйл хөдлөл нь сэтгэлийг минь өвтгөөд байхын.. Түүнийгээ гэсэндээ өөрөө татгалзчихаад дараа нь ингээд зүгээр явуулсанд нь гомдон уйлах.. Магадгүй надад сэтгэлгүй хандчуул сэтгэл минь өвдөх вий гэсэндээ надад хайнга хандчихвал яанаа гэсэн айдас бас өөрөө татгалзах минь түүний гайхсан харц бас зүгээрл үлдээд байгаа 2 хоорондоо зөрчилдөөд.. Мэдэхгүйнээ.. Магадгүй миний мэдрэмж тэр нада хайртай гэдэг нь буруу бол яанаа?? Түүний хувьд хэн ч биш байвал.. тэсэх болов уу?? ингэж бодохоор тэр их нандигнадаг хайр минь, энэ их хүлээлт минь салхинд хийсэх шиг..
Friday, September 19, 2008
Хайр гэдэг нь..
Санаадл санаадл байх юм.. Ойрхон байгаа хэрнээ саяхан уулзсан мөртлөө л санаад байх юм.. Хамт байхаар цаг хугацаа нисэх мэт өнгөрчөөд магадгүй түүнтэй цуг байвал амьдрал минь нүд ирмэх зуур л өнгөрөх юм шиг гэхдээл тийм байлаа ч гэсэн би харамсахгүй.. Түүнтэйгээ байхаар л амьдрал баяр хөөртэй, тэнгэр цэлмэг, мод цэцэгс бүгд үзэсгэлэнтэй. Бас би амьдралд хайртай, өнгөрч буй цаг мөч бүр үнэ цэнэтэй, өөрөө өөртөө бүүрч их хайртай болсон.. Өөрөө өөрийгөө хайрлаж, гамнаж байхгүй бол тэрний минь сэтгэл нь өвдөх болно. Намайг өвдөхөд гомдоход уйлахад тэр надаас илүүтэй өвдөж шаналдаг юм.. Яаг одоо л би бие өвдөхөөс илүүтэй сэтгэл өвдөх ямар аймаар гэдгийг мэддэг болсон.. Заримдаа түүнийхээ нүд рүү харж байхдаа гэнэт л нулимс гарчихдаг..Энэ хүн байхгүй бол яанаа гэхдээ энэ хүнгүйгээр амьдрал минь, өдрүүд минь, цаг мөчүүд минь төсөөлөгдөхгүй бүх зүйл хоосон санагдаж гэнэт л энэ бодлоосоо айчихдаг.. Муу зүйл бодоод байхлээр тэр нь тэр хүнийг дагаад ирдэг юм гэнэлээ.. тэхлээр бодку ээ.. Үнэндээ би энэ хүнийг алдахвий гэхээсээ маш их айдаг юм. Амьдралдаа алдаж болох хамгийн том бэлэг болохоор нь, Олж чадсан хамгийн том эрдэнэ болохоор нь би хайрлаж халамжилж аз жаргалтай байлгахыг хүсдэг.. Би түүнийхээ хувьд ийм байж чаддаг болуу?? Тийм байгаасай тэгвэл тэр минь над шиг аз жаргалтай байж чадна шүү дээ.. Би чамдаа зөндөө том хайртай..
Thursday, July 24, 2008
Яах вэ??
Thursday, June 26, 2008
LoVe
.. ....... .......
That is what they call "LoVe"
Love can't be planned
It can't be organized
If it is, it's not that thing we call love
It is just a project named "Be loved"
Wednesday, June 18, 2008
Нэг тийм
Яаг нүд рүү нь ширтэхээр л цээжинд ингээд нэг тийм.. аз жаргалтай
Нүд нулимс бүрхээд, чанга тэвэрмээр, алдхааргүйгээр
Магад урд насандаа..хамтдаа
Хойд насандаа бас..
Monday, June 16, 2008
Мөрөөдөл
нээрээ тэнд авсан зурагнууд..
энэ аягүй таалагдсан.. нэг тийм гэнэн төрх нь..
preedom гэж..
Нээрээ Монголын туг байсын байна..
Tuesday, June 3, 2008
Мээдкү
Ойлгоход хэцүү хүн гэж байх юм аа.. Үнэхээр яаж харилцах учраа олохгүй юмаа.. Яах хэрэгтэйн болоо?? Эсүүл би хэтэрхий хэтрүүлээд байгаан болуу?? Гэхдээ л ойрхон гэж бодож байсан хүн маань нада ингэж хандахлээр яахаа мэдэхээ байчихлаа.. Энэ хорвоо дээр хүн хүнээ ойлгох л хамгийн хэцүү юм аа.. Хэтэрхий дотно гээд бодохлээр дандаа л хэлсэн хийснийг нь өөртөө хэтэрхий хүнд хүлээж аваад байх юм аа. Тэхээр хүмүүстэй тодорхой хэмжээнд зай бариад харилцаж өөрийнхөө сэтгэлийг жоохон хамгаалж байхгүй бол хүмүүс хэтэрхий хайр найргүй хандаад байх шигээ.. Магадгүй хангалттай зовлон үзэж, сэтгэлийн хат суугаагүйдээ ингээд байна уу?? Гэхдээ гомдож байна мэдүү?? Хүн хүнийг гэсэн сайхан сэтгэлийг нь ойлгохгүй байхад гомддын мэдүү?? Магадгүй дараа нь дахиад сайхан сэтгэл гаргах зориггүй болчихвол харамсаад барахгүй мэдүү?? Эндхийн энэ дээд доод курсын ялгаатай энэ тэнэг харилцаанаас залхаж байна.. Бие биеэ хүндлээд нэг талаар зүгээр юм шиг боловч хүн хүнээ гэсэн харьцаанаас даваад ирэхээрээ нэг л бишээ.. Тээд би яах хэрэгтэй вэ?? Усыг нь уугаад ёсыг нь дагах уу?? Эсүүл юу бодож мэдэрч байгаагаа хэлээд санаа амраад яавал ч яаг гээд хаях уу??
Monday, June 2, 2008
Гүймээр..
Thursday, May 22, 2008
Ийм болохоор л би..
Сэтгэл минь гоё байнаа.. Бүх зүйл сайхан энэ улсын муухай санагддаг байсан тэнгэр нь хүртэл цэнхэр, өвс нь үнэртэй, хүмүүс нь дотно, агаар нь бүгчим биш мэдэхгүй ээ хэзээ ч гоё санагдахааргүй байсан зүйлүүд өөр болчихсон. Тэхээр хүний сэтгэл гэдэг сонин юм шүү.. Одоог хүртэл сэтгэл зүрхээ сул тавихаас хэн нэгэнтэй илэн далангүй байхаас хэн нэгэнд зүгээр л итгэхээс айж байсандаа гайхаад байх юм аа. Хүнээс дөлж айж хэтэрхий дотно байвал тэр хэмжээгээрээ дараа нь зовж шанална гээд өөртөө итгүүлчихсэн. Сонин юмаа хэн нэгэн намайг гомдоогоогүй бас огтхон ч тийм зүйлтэй таараагүй байжийж айгаад л байсаан.. Тэгээд өөрийгөө гайхаж бас гомдож хүйтэн сэтгэлтэй гэж бодож хэзээ ч хэнийг ч хайрлахгүй тийм л өөдгүй юм байх гээд л боджийсон гэхдээ үгүй байнаа .. Зүгээр л би нөгөө нэг амиа бодсон нөхөр чинь одоо зүгээр л хамаг сэтгэл зүрхээ нээмээр байна зүгээр л сайн баймаар баярлуулмаар бас аз жаргалтай байлгамаар байна чин сэтгэлээсээ сайн хандмаар юу ч нэхэлгүй, анхаарал халамж нэхээд байхгүй бүх зүйлээ даатгаад чадах бүхнээ л хиймээр байна.. Тэгээд тэгээд бас айж байна надад сайн байхаа боличихвий гэж гэхдээ л юу ч болдог байлаа гэсэн би.. За за муухай юм бодохгүй ээ.. Би муухай юм бодохгүй, хүнд муу хийхгүй байхын бол надаа ч бас муу зүйл тохиолдохгүй байхаа.. Санаа сайн бол заяа сайн гэдэг шүү дээ.. Тэгээд итгэж байгаа.. Тэрэнд бас өөртөө..
Saturday, May 3, 2008
Мээдкү
Мэдкү байнаа энэ одоо юу вэ?? Санаад байхын инээд хүрээд байхын бодогдоод байхын.. хаврын синдром уу эсүүл би дурлачихвуу?? Нэг л тийм дулаахан бас айдасгүй, ойрхон байсан ч айхгүй яаг л ээж аав 2ынхоо нэгийг налж буй мэт.. Орой цуг байсан ч өглөө нь хармаар юм шиг цаг хугацааг зогсоомоор тэр л хэвээрээ баймаар.. Хамт л байвал юу ч хамаагүй хаана ч хамаагүй хэзээ ч хамаагүй.. Нэг их том хүн шиг тэгснээ бүүр жоохон ч юм шиг хацраа наагаал инээхээрээ эгдүүтэй ч юм шиг.. Сэтгэл нь нэг их тайван гэхдээ зүрх нь түг түг.. Юу л болоод байнадаа юу ч бодохгүй яг л энэ хэвээрээ байхсан.. Санаа зовохгүй айхгүй түгшихгүй..
Thursday, April 24, 2008
Хулс мод шиг..
Хулс мод шиг амьдрахсан.. салхины аясаар найган хөдөлж, салхи салхилахаа болиход буцаад хэвэндээ ороод хэзээ ч булгарч унахгүйгээр.. Сэтгэл минь хулс мод шиг ..
Тайван амьдрахсан..
Өөртэйгөө ярилцаж байх юм.. Бага нас минь хэтэрхий их уйлсандаа болоод нулимсандаа хахаж цацаад л үгээ ч бүтэн хэлж чадахааргүй.. Ингэнэ гээгүй биздээ ийм хүнийг үзэн яддаг гээ биздээ?? ингэж амьдарснаас үхсэн нь дээр гээ биздээ?? Тээд үхээч гээл уйлан барин загнах юм.. Их л үзэн ядаж байгаа бололтой.. Тиймээ яаг одоо өөрийгөө үзэн ядаж байна. Их юм бодоод байгаадаа байхгүй асуудлыг бий болгож өөрөө өөрийгөө зовоогоод байгаадаа өөрийн бодолдоо хүлэгдэж өөрийгөө гарах гарцгүй болгож байгаадаа уур хүрч байна..
Миний дотор хэтэрхий олон хүн цуг амьдраад нэг нь нэг зүйл бодохлээр нөгөө нь өөрөөр хийгээд.. Нэг нь өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрах гэтэл нөгөө нь хүмүүсийн аясаар яваад л .. сэтгэлээ эрх чөлөөтэй болгох гэтэл бариад л хүлээд л.. сонсмооргүй хармааргүй мэдэрмээргүй байтал сонсож харж мэдрээл.. чанга хашгирмаар байтал чимээгүй чимээгүй гэж анхааруулаал.. бүхнийг хаямаар байтал болку гээд л .. уйлмаар байхад инээгээл.. хөгжилтэй байхдаа гуниглаал.. нэг их хүчирхэг мөртлөө яасан сул дорой гээч.. дотор минь байгаа хүмүүс хэтэрхий их зөрөлдөөд байхлээр би би-гээ танихгүй мэдэхгүй болчих юм.. Би хаана байнаа би хэн юм бэ?? би гэж ер нь байнуу ??
Monday, April 21, 2008
Асуулт
Тэсэж чадалгүй баахан уйлчихсан. Бүүр ихэр татаад л ийм том болчхоод ерөөсөө зогсохгүй байсан. Уйлахаа болих гэж нээрээ. Бодоод байсан эхлээд би манай эгчийг дорд үзлээ гэж уйлсын шиг байсан ч үгүй ээ.. Зүгээр л миний бодсон шиг байгаагүйд л гомдоод бухимдаад л.. Би ер нь ямар нэг зүйлд хэтэрхий их найдлага тавиад тэгээд тэрийгээ хүлээгээд байдаг хүн юм шиг.. Ер нь юманд хэтэрхий их найдлага тавих буруу юм болуу эсүүл найдлага тавьсан ч гэлээ үр дүнг нь зүгээр л хүлээгээд авчих хэрэгтэйн бол уу?? Үнэндээ ямар нэг зүйлд хэтэрхий найдлага тавихлээр урам хугарах нь их том байдаг. Тэгээд л бухимдаж өөрийгөө зовоогоол зүгээр л энгийн зүйл дээр хэтэрхий их гомдож энээ тэрээ болоол.. Нөгөө талаар найдлага тавьчуул дараа нь үр дүнг нь хүлээж авах сэтгэлийн тэнхээ хүрдгүйн болуу??
Tuesday, April 15, 2008
Өөрийгөө олж харах шиг..
Монгол овогт Ж. Бадамдорж
Асуудал. Амьсгалахад агаар ч давчдана. Хажууд хүмүүс холхилдоно. Харин надад ганцаараа мэт санагдана. Хэн ч надтай сүүлийн хэдэн өдөр ярьсангүй. Мессэж ч алга. Емэйлээ ч шалгалаа. Таг. Хаягдчихжээ. Эсвэл мартагдчихаж. Хэрэг болохоороо ярьдаг хэн ч билээ тэр ч бас алга. Би хэрэгцээгүй болчихож. Яахаа мэдэхгүй нээтээр баахан явлаа. Хэрэгтэй юм нэг л алга.
Би яациймбэ, ер нь? Сүүлд хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ уйллаа? Бас хамгийн сүүлд хэзээ элгээ хөштөл инээлээ? Санадаггүй. Би ер нь амьд уу? Амьд л юм шиг байна.
Шүгэлдлээ. Ая орж ирдэггүй ээ. Заа за, явъя даа. Нээрээ хаачих гэж байгаа билээ? Гэртээ л харъя даа. Ингэхэд өнөөдөр чинь хэд дэх өдөр билээ? Нээрээ тийн, маргааш Баасан ахын төрсөн өдөр юм байна. Шоуднаа. Гэлээ гээд хэнтэй билээ? Ингэхэд хэнийг би найзаа гэж тооцох вэ? Нэг ангид л суудаг болохоос надад яг найз гэж алга.
Өөрөөсөө асуулт асуугаад залхуутай юмаа. Юу ч бодохгүй урсгалаараа явах сайхан ч юмуу? Гэхдээ л …
Би ер нь юу болох гэж яваа хүн бэ? Дахиад асуучихлаа. Мөнгөтэй л болж байвал хэн ч болсон яадгийм. Дураараа амьдраад л, сайхан шт. Гэхдээ намайг үхэхэд хэн ч анзаарахгүй байвал ямар гунигтай байх болоо? Булшны чулуун дээр, “Энэ хүн насаараа бэртэгчин явлаа, тэдээс тэдэн он” гэж бичвэл яанаа?!
Санаа алдлаа. Надад ер нь асуудал байнаа. Харин ямар асуудал? Гиюүрэх өвчин юм болов уу? Ганцаардлын солиорол юм болов уу? Халамж хайр дутагдлын хам шинж өвчин тусцан юм болов уу? Стресс нь бүүр депресс болцон юм болов уу?
Гэхдээ … би амьдралын чигээ л алдчихсан хүн юм шиг байна. Надад ойр дотны гэх хүн алга. Би ганцаараа л энэ хүртэл явчихсан байна. Дараа жил сургуулиа төгсөнө гээд байгаа. Харин амьдралд би бэлэн биш л явж байдаг. Над шиг хүн яах ёстой юм бол оо?
© 2007, Мараната сонин
Зохиогчийн бүрэн эрх © Мараната христитгэлт интернэт сэтгүүлд хадгалагдана.
www.maranata.mn
Тэгээд л оруулчихлаа.. Ийм бодол бараг бүх л хүмүүст төрдөг болуу??
Friday, April 11, 2008
Юм Юм руу
За байзөө гитар тоглож сурдийн билүү гэж.. Залуу насанд бол ер нь юм юмыг хийж үзэх хэрэгтэй гэж бодоод байгаалдаа. Заримдаа аягүй их атаархдиймөө хүмүүст арай тодорхой хэлүүл зураач ч юм уу яруу найрагч ч юм уу өөрөө өөрийгөө өөрийнхөө илэрхийлж амьдардаг хүмүүст. Тээд бас би яагаад ингээд шаал өөр тийшээгээ явчихсанаа гайхаад байдаг юм. Над шиг зантай над шиг хүнд ерөөсөө ч тохирохгүй замаар л үргэлжлүүлээд алхаад байдаг. Гэхдээ ч бас сонирхолтой шүү. Хэрвээ шал дургүй хүрвэл хаячаал явчихна гэж.. Хэхэ тийм амархан тээ.. Яагаад багаасаа олон юм оролдож үзэлгүй яагаад тийм нэг л замаараа гажилгүй алхаад байсийн бол?? Магадгүй хаа ч байхгүй авьяас нь тодроод өдийд бөөн бөөн алдар нэр байх ч байсийн билүү?? Хэхэ нөгөөх чинь аягүй хөөрцөглөчихсөн суужийна..
Тийн хааяахан харамсах сэтгэл төрдийн.. Гэхдээ хэн ч ийм амьдралаар амьдрахгүй бас энэ амьдрал давтагдахгүй гээд бодохлээр гоё санагддийн. Бас маргааш юу болох нь тодорхойгүй байгаа нь сонирхолтой байдын. Тэгээд бас яаг одоо яав ч эрүүл ухаантай хүний хийхгүй зүйлийг хийх гээд хүлээгээд суужаагаан. Ер нь бол тэнэг гэдгийг нь мэджийгаа гэж.. Гэхдээ магадгүй би яг одоо л өөрийнхөө хүслийг дагамаар байна. Бүхнийг толгойгоороо бус зүгээр л болж байгаагаар нь хүлээж аваад л..
Monday, April 7, 2008
Яагаад
Ингээд бодохоор амьдрал чи үнэхээр харгис юмаа. Яаж чадаж байнаа 23хан настай үргэлж инээмсэглэж байдаг хажууд минь саяхан суугаад л дуулж байсан дөнгөж л амьдралд хөл тавьж байсан хүүхдийг зүгээр л юу ч болоогүй юм шиг аваад явчихаж болж байгаамуу?? Яагаад дандаа сайн нь яагаад хамгийн гэмгүй нь ингээд.. Яриад төлөвлөөд эхэлчихсэн байсан амьдрал нь яах юм бэ?? Ингээд л ийм л хурдан дуусчихдаг ингээд л дуусчдийн бол амьдрал ямар утгатайн бэ?? Хэрвээ ийм л байсын бол..
Харамсаж байна.. Ядаж ирэхээсээ өмнө нэг удаа ч гэсэн уулзах нь яалаа. Зөндөө хамт байсан байж дандаа инээлгэж баяр хөөртэй байлгах минь яалаа. Уучлаарай хэтэрхий их амиа бодож хувиа хичээж байсанд минь.. Гэхдээ чамайг ингээд л байхгүй болно гэж бодохгүй байна буцаад хүрээд л ирээрэй за юу.. Чамайг байхгүйд итгэхгүй. Зүгээр л түр хугацаанд түр л хугацаанд хол байгаан..
Бодож байна.. Амьдрал хэтэрхий богинохон. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Амьдрал аз жаргалгүй байхад хэтэрхий богино.. Өнөөдөр амжихаар байх юм бол хэн нэгнийг баярлуул, гэр рүүгээ ярь хайртай гэдгээ хэл, инээмсэглэ, уучлалт гуй, магт, дэмж, битий шүүмжил хар мянган хүмүүсээс шүүмжлэх хүн бишгүй л байгаа.. Маргааш гэхэд л чи түүнийг хэзээ ч харж чадахааргүй болсон байж мэднэ. Хатуу ч гэсэн үнэн шүү.. Цаг мөч бүрийн үнэ цэнэд битий хайнга хандаарай..
Friday, April 4, 2008
Гуниглал
Нээрээ тийн санаснаас амьдралдаа нээрээ анх удаа шөнө уулан дээр гарч вино ууж үзсэн. Бүтэн вино хуваагаад уучихсан гээд боддоо. Ямар гоё байсан гээч дулаахан нам жим,. хот тэр дор өнгө өнгөөр гэрэлтээд л яг л тэнгэрийн одод газарт буугаад ирчихсийн шиг.. дээшээ ч доошоо ч од гялалзаад л одод дунд байгаан шиг л чимээгүй юу ч бодохгүй виногоо бага багаар.. гоё чихэрлэг амттай яг л амьдрал шиг..
Monday, March 17, 2008
Бүүр сэтгэл амарчихлаа
Thursday, March 6, 2008
Шал өөр
Thursday, February 28, 2008
Бүх зүйлд гарц байдаг..
Friday, February 22, 2008
Шинэ бүхэн сайн байна уу??
Шинэ бүхэн сайн байна уу гэж.. Ингээд л нөгөө хүсэж мөрөөдөөд шаналаад байсан шинэ газартаа хүрээд ирлээ. Сайхан байноо Хэдийгээр таньж мэдэхгүй газар ч гэсэн гэхдээ ч бүр ор тас танихгүй газар бол биш л дээ Сэтгэл нэг л тайван байна.. Үнэндээ ирсэн анхны өдрөөсөө эхлээд л бүтэлгүйтэж, бүүр шаралхсандаа уйлсан гээч. Ёстой л нөгөө хүний газар ирээд л хэн ч биш гэдгээ мэдрэх юм даа гэдэг шиг л. За ингээд л нөгөө хамаг тохиол. Гэхдээ би одоо бүхнийг өөрөө бие даан шийдвэрлэж, түүнийхээ хариуцлагийг өөрөө үүрээд, өөрөө өөрийнхөө төлөө гүйж, нэг үгээр бүх зүйл толгой дээр ирлээ.. Хэн нэгний өмнөөс юм шиг амьдрах биш, гомдол тавин уйлж эрхлэх биш нэгэн бие хүн болон амьдрахнээ.. Яагаад ч юм ер аймаар санагдку байнаа. Ингээд л өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшаа гэж..
Wednesday, January 30, 2008
Зүүд
Гэхдээл ном зохиол унших бүртээ л өөрийгөө шал өөр, бусдаас гаж юм гэсэн бодлоос нэг нэгээр салдаг. Зарим хүний бодол, зохиолын баатар яг л над шиг.. Би өөр бас адил.. Тэхээр би өөрийгөө нээгээд байна уу эсүүл өөрийгөө хувилаад байна уу??
Thursday, January 10, 2008
Мөрөөдөл
Нэг л өдөр амьдрал минь шал өөрөөр эргэвэл яана?? Нэг л өдөр хэн нэгэн залуу сайхан насыг минь хулгайлан одож, залуу сайхан царай бас эрч хүчтэй бие минь урчлээ дүүрэн царай, бөгтийж ядарсан эмгэн болон өөрчлөгдвөл.. Би юу хийх бол?? Өөртөө гутран уйлж, хувь заяагаа зүхэх юм болов уу?? Эсвэл яг л энэ охин шиг хаа холыг зорин бүхнийг орхин явах болуу?? Үнэн хэрэгтээ одоогийн амьдралд минь хоргодоод, харамсаад байх юу байгаа билээдээ.. Хийж бүтээсэн бас зүйлс алга ганцхан хорогдох зүйл маань намайг энхрийлэн хайрлаж хамаг муу бүхнээс хайрлан хамгаалдаг гэр бүл маань л юм даа.. Энэ бүхнийг орхиод хаа нэг тийшээ өөрийгөө хайхаар үнэнийг олохоор явахсан. Хэнд ч захирагдалгүй хаа хамаагүй явахсан.. Энэ орчлонг тойрон үзэж сайн сайхан, нууцлагдмал басхүү ид шидээр дүүрэн энэ хорвоотой танилцахсан.. Үнэхээр хорвоо ертөнцөөр аялан явбал шинэ сайхан бүхэнтэй тааралдах болов уу?? Яагаад ч юм сүүлийн үед өөрийгөө нэг л их хөгширчихсөн юм шиг санах боллоо. 10 жилийн хүүхдүүдийг хараад атаархах ч шиг.. Гэнэн томоогүй, юунаас ч айдаггүй басхүү юу ч бодолгүйгээр хоорондоо үерхэж нөхөрлөн аз жаргалтай инээх тэдэнд багахан атаархах шиг.. Яагаад ч юм би өдийг хүртэл юу хийсэн юм болоо?? Яагаад нэг л хэвийн уйтгартай бас бодоод үзүүл бас ч үгүй юм шигээ.. Бодоод үзүүл амьдрал минь тийм ч үйл явдалгүй, огтоос сонирхолгүй байгаагүй юм шиг. Гэхдээ л би илүү ихийг хүсэж байна. Адал явдалтай учрахыг бас хайр сэтгэлээ олохыг магадгүй амьдралд минь энэ л охин шиг зүйл тохиолдохыг хүсэж байна.. Бүх зүйл өөрчлөгдсөн байлаа ч, жаргалтай газар хүн тогтдоггүй гэлээ ч яг л ингэж аялан явахыг, шинэ орчинд очхыг хүсэж байна.. Гайхамшигтай хаалга бүрээр гарахад шинэ орчин, огт өөр байгаль гээд л, шидэт байшин, хөөрхөн хүүхэд, модон хүн, жинхэнэ баатар гээд л.. Хэхэ огтхон ч хэлийг нь ойлгохгүй хэрнээ л энэ ч миний авьяас байх шүү бүр жоохноосоо л хэлийг нь мэдкү хэрнээ үйл хөдөл, бас нүүрний хувирлаар нь бүхнийг ойлгодог байсан одоо ч хэвээрээ байна шүү.. Унтахдаа уг дүрээрээ, харин сэрээд харвал хөгшин эмгэн хөгжилтэй ч юм шиг. Ямар ч зовлог тохиолдсон үед хажууд минь цуг байх хэн нэгэн заавал байдаг. Хэзээд сэтгэл зүрхийг догдлуулан, хөдөлгөх хэн нэгэн.. Гэтэл нөгөө талд амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихсэн нэгэн. Гэтэл би түүнд ингэж хандаж чадах болуу?? Аманд нь хоол халбагадаж өгөөд надад тийм тэнүүн, уужим сэтгэл байх болуу?? Сайхан сэтгэл бүхнийг эдгээх, сайн сайхныг бүтээх чадалтай байдаг гэдэгсэн дээ.. Уа үнэхээр гайхамшигтай,, гэхдээ аз жаргалтай мөч гэдэг хэтэрхий хоромхон зуур л өнгөрөх юм. Хэцүү бүхний төгсгөлд сайхан сэтгэл бас хайр сэтгэл бүхнийг эмчилж, гайхамшгийг бүтээдэг..