Thursday, August 30, 2007

Хүүхэд, хүүхэд, хүүхэд..


Ойрноос хүүхэд аягүй хөөрхөн харагдаад болдгүйээ..ойрноос ч гэждээ сүүлийн нэг жилээс гэжийгаа.. хаа ч явсан хүүхэд л хөөрхөн харагдаад харахаар л нүүрэн дээр инээмсэглэл тодроод байдаг болж тэгээд бодлоо ер нь би хөгширч байгаан болуу гэж.. үнсмээр тэвэрмээр бас хамтдаа тогломоор зүгээр л надруу хараад инээх төдийд аз жаргалтай болж байгаам чинь..Эмэгтэй хүн ганцаараа амьдраад байж чаддаг гэхдээ нэг л өдөр хүүхэдтэй болмоор санагдахаараа хүнтэй суудаг гэж үнэн болууу байгалиасаа эх хүн болохоор заяагдсан болохоороо тэгдийн болууу??? тэгээд төсөөлж бодлоолдоо өөрийгөө хүүхэдтэй болчихсон байна гээд хэхэ шууд л инээд хүрчаааганчинь .. өөрөөсөө том гэдэстэй, бас болоогүй жаахан сэвхтэй гэжийгаа тэээд нөхрөөсөө зүүгдчихсэн нэг хөөрхөн нохой дагуулчихсан.. хэхэ за болий одоо бүр нөгөөх чинь ганцаараа мөрөөдчихсөн тэр нөхөр нь ч хаана байгаан тэр нохой нь ч хаа байгаан хэн мэдлээ.. гэхдээл хүүхэд хөөрхөн гар нь нүд нь ам нь хуруу нь бүх л юм нь уйлжаагаа нь хүртэл эгдүүтэй ........хнннннннн хүүхэдтэй болох юм сөөн

Wednesday, August 29, 2007

шүлэг+зураг=..


Зүрх сэтгэлийг чинь цоожилж
Зөвхөн өөртөө өмчлөхгүй ээ
Зүүдийг чинь хүртэл шалгаж
Зүс танихгүй нэгэнтэй хардахгүй ээ
Зүгээр л чи минь эрх чөлөөтэй бай
Зүрхэндээ хэн нэгнийг л хайрла..
* * *
Чи дүрээ үлдээсэн сүнс
Зүрхийг минь хулгайлсан хулгайч
Зүүдэнд минь ирдэг хий үзэгдэл
Зүгээргүй бас миний хайр..
* * *
Өдөр нь чамайг л дуулж явснаа
Шөнө нь чамтай л хамт байснаа
Би мэддэггүй явж
Би өөрийгөө би л гэж бодсон
Гэвч үгүй би чи байсныг л
Би мэдсэнгүй явж..

Өнгөрсөн хорин хэдэн жилийг өчвөл..


Анхны бичлэг минь нэг иймэрхүү гарчигтайгаар эхэлж байхшив дээ..

Гэхдээ юуны түрүүнд өөрийгөө танилцуулы гэж бодлоо. Өчүүхэн би бээр муур болмой. Одоохондоо тодорхой нэрээ бичихийг хүссэнгүй.. Улаанбаатар хотын 2-р төрөхөд гэр бүлийнхээ ганц охин болон мэндэлсэн гэсэн, гэхдээ яаж төрсөн, ямархуу байдалтай байснаа сайн санадгүймөө. хамгийн инээдтэй нь ганц охин нь мөртлөө хамгийн царай муутай байсан гээд аав ээж 2 одоо хүртэл шоолоод байдын. би ч нээх их тоодгүймөө,, эмэгтэй гэхлээрээл заавал хөөрхөн байх албатай бишшүүдээ тиймээ.. тээд ч хөөрхөн биш байсан ч надад бүх л хүмүүс хайртай байдгийн чинь..
тэрнээс хойш 20 гаран жил өнгөрчээ.. нэг л мэдэхэд шүү.. их сургуулиа ч төгсчиж нэлээн гайгүй хичээнгүй муур байсан гэж дүгнээд байгаа. ингүүл болку тэгүүл болку гээд бас их дүрэм журамд дуртай гэжийгаа хэхэ-- ер нь бол эрх чөлөө гэж дүрэм журмаас гажихыг хэлдэггүй гэж хаа нэгтэйгээс уншиж байсан санагдчлаа үнэндээ яг 100 хувь итгэлгүй байгаач нэг тиймэрхүү л утгатай юм байсан санагджийна.. их сургуулиа төгссөний дараахан нэг хэсэг үнэхээрл утгагүй байлаа .. солонгосын оюутнууд бага сургуулиасаа эхлээд л хичээнгүй, хичээнгүйл сураад ахлах сургуулиа дараа нь их сургуулиа төгсчий гэсээр байгаад яг их сургууль төгсөнгүүтээ яахаа ч мэдэхээ больчдог гэжийсэн бараг л миний амьдралыг хэлцийн шиг санагдаад тэээд л бодлоо шүүдээ . бодоод байхнээ одоог хүртэл амьдрал өөрөө л урсаад замд нь хэцүү зүйл гаруул хүмүүс тэрийг маань зохицуулаад л байсан байна шүүдээ бүх юмс жигд дардан замаар.. өөрийгөө их л азтай гэдэгтэйгээ санал нийлнээ гэхдээ өдий насалчаад яг л 5,6 жилийн өмнөхтэйгээ адил байгааг мэдрэх тийм сайхан зүйл биш юмааа= гэхдээ одоо бол өөр хэрэг би энд нийгэм дээр гараад ирчихсэн байна бүрэн бүтэн бэлтгэлтэй байгаа гэж хэлэхгүй ч айхгүй байна.. залуу насанд үхэж хүртэл үзэх хэрэгтэй гээлүү хэхэ гэхдээ
Надад хүссэн газар луугаа хэзээ ч гэсэн явах хөл байна
Надад өглөөний мандах нар, өөрийн хайртай бүхнээ харах нүд байна
Надад шувуудын жиргээ, хүмүүсийн уянгат дууг сонсох чих байна
Надад баяр баясал, уйтгар гунигаа ярих ам байна
Надад хийж бүтээх, санаж сэдэх хүслээр дүүрэн зүрх байна
Ингээд л бодохоор хорвоо ертөнц нэлдээ сайн сайхан, энэ л хэвээрээ надтай хамт байнам би юунаас ч айхгүй амьдрал руу алхан орлоо..
Сайн байнуу амьдрал минь..