Saturday, October 27, 2007

Байгаагаараа байх нь..

Бараг өдөр болгон л орчин тойрондоо байгаагаараа байдаг хүн таалагддаг, эсүүл байгаагаараа байх л сайхан шүүдээ, энэ одоо хэзээ ийм болцийн, байгаагаараа ч байж чадкун байжийж гэсэн үгсийг сонсож байдаг.. тэгүүл байгаагаараа байна гэж яадаг юм бэ?? олон ч өдөр бодлоо тээд сайн хариулт олж чадкул явна байнаа гэдэг нь тодорхой нэг зан чанар гаргаж, тодорхой нэг байдлаар ханддаг гээд бодуул тэгүүл хүмүүс нэг л төрлийн хувийн зан чанаруудыг гаргахнээдээ тээд бодсон чинь хараад байсан чинь миний бодлоор хүнд бүх төрлийн сайн муу гээд энэ ертөнц дээр байж болох зан чанар, хандлагууд дотор нь байж байдаг тэгээд тэр нь амьдралынх нь нөхцөл байдлаас шалтгаалан илэрч гардаг харин бусад нь нуугдмал үлдэнэ. Тэхлээр юу хэлзэд байна вэ гэхлээр яаж ч болно, яавал л яана гэсэн үг л дээ..ингээл дахиад л байгаагаараа байх гэж юу юм бэ гэсэн асуулт?? тухайн цагт юу мэдэрч байгаагаа бодож байгаагаа хандлагаа ил гаргах юм болов уу?? тэгүүл үнэхээр тухайн хүн тэгж байгаа эсэхийг яаж мэдэх юм бэ..хэрвээ мэдэж чадахгүй бол яагаад хүнийг шүүмжилж дандаа өөрийнхөөрөө байлгах гээд байдаг юм бэ..үүнд би өөрөө ч бас хамаарагдана тэхлээр байгаагаараа байх гэдэг нь юуг хэлээд байгаан болоо??

Friday, October 19, 2007

Ээждээ хайртай

Дэлхий руу явах гэж дугаарлан зогсоо олон хүүхдийн нэг нь бурхнаас ийнхүү асуужээ.
-Намайг дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд бурхан:
-Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгосон. Тэр чамайг тэнд хүлээж байгаа. Тэгээд өдөр бүр чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дуурэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.
-Аа тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг чинь заана.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Хэн намайг хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс хамгаална гэх агшинд диваажинд нам гүм болж, тэр хүүгийн явах ээлж болсон байлаа. Нэгэнт явах цаг нь ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-Бурхан минь би одооявах нь, миний сахиусан тэнгэрийн нэрийг нь бушуухан хэлээч гэхэд бурхан:
-Хүү минь түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ЭЭЖЭЭ" гэж дуудах болно гэжээ.
Хэхэ яааг үнэн шүү. Энэ хорвоо ертөнц дээр үргэлж миний талд байж, намайг ойлгож, уучилж, хань болж чаддаг хүн маань ээж минь байдаг. хааяа хааяа шарандаа тэнэг зан гаргаал уурлаж энэ тэр гомдоочхоод буруугаа ойлгоол хажууд нь муухай царайлаал очихлоор нээх гоё инээмсэглээл зүгээрдээ гэхлээр нь бүүр гол зураад явчиж байгаан чинь..яаж тийм тэнүүн сэтгэлтэй байдын болоо би байсан бол ч яаж байх болдоо уурлаж энэ тэр..би ээждээ үнэхээр хайртай хэчнээн маргаж муудалцаж байдаг ч намайг гэсэн сэтгэл нь хувирахгүй гэж бодохоор л мэдкү юм аа ээж нар үнэхээр л энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан хүмүүс байдаг юм шигээ.. зозо өнөө орой гэртээ хариад ээждээ хайртай гэж хэлнээ..

Monday, October 15, 2007

2 буудлын дурлал

Саяхан автусанд явжийгаад нэг залууд хамаг ухаанаа өгчих шахсан шүү.. автусанд дөнгөж орж ирэхээс нь авахуулаал нүдээ салгаж чадку байгаам чинь.. нээх хөөрхөн хүүхэд тэвэрчихсэн хүүхдээ үнэсээл гэхдээ үнэсэхдээ духан дээр нь үнэрлээл хүүхэдтэйгээ тоглоол инээгээл хүүхдээ бариулаас бариулаал тэрийг хараал эрэгтэй хүн бас ингэж хүүхэддээ элгэмсдэг вм байхдаа гэж бодсон шүү..гэхдээ ах нь байсан ч байж магадгүй нээх өндөр цэвэрхэн би угаасаа өндөр хүнд дуртайг хэлэхүү?? тэхэд л эрэгтэй хүнийг тэс өөрөөр дахин нэг харлаашдээ мэдкүмаа урд нь тэгж хүүхэддээ элгэмсүү байгаа эрэгтэй хүнийг харж байснаа санакул юм..тэгээд өөрийн мэдэлгүй хараад байснаа гэнэт ухаараад ямар их сандарсан гээ хэхэ одоо бодохоос инээд хүрээд байхын цуг явж байсан эмэгтэйд үнэндээ багахан атаархах сэтгэл..хэхэ бич бас ингээд явжийвал гээл бодогдож байгаан чинь зозо удку ээ хайртай хүнтэйгээ учирчхын бол бич бас л хүүхдээ эрхлүүлээд явжийгаа нөхрөө аз жаргалтайгаар ширтэн явах болноо..ингээд 2 буудлын дараа нөгөө 3 маань бууснаар миний дурлал дууссан гэжийгаа..

Friday, October 12, 2007

Хариуцлага

Өнөөдөр хариуцлага гэдэг зүйлийг мэдэрлээ жинхэнэ утгаар нь.. Хүнд юм заана гэдэг ямар их хариуцлагатай болохыг үг бүрээ бодох хэрэгтэйг өөрөөгөө голно гэдэг ямар гэдгийг ер нь л өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдэрсэн..зүрх минь түг түг цохилоодл хөл бадайраад хоолой зангирч хамаг бие сулраад үнэхээр л анх удаагаа ийм байдлаар сандарч байнаа.. урьд нь сандруул зүгээр л гар хөрч чичирдэг байсан бол өнөөдөр нэг л өөр байсан анхны юм бүхэн онцгой байх юмдаа хэлж буй үг болгоноо цэнээд өөрийгөө хэчнээн болоогүй болохыг мэдрэх аймшигтаймаа гэхдээл цаашдаа ярих тусам хүч орж өөртөө итгэл төрж, мэдкү зүйлийг нь хэлж өгч буйдаа баярлаж, бас мэддэг байсан бол өшөө их зүйлийг хэлж өгөхийг хүсэх нь ямар их аз жаргал байсан гээч..мэдкү юмаа энэ үнэхээр миний хувь тавилан мөн юм боловуу ..сэтгэл дотор минь байгаа энэ бүх хүсэл мөрөөдлөөс үнэхээр энэ сонголт маань миний хувь тавилан мөн юм болуу?? цаашдаа суралцаж хэр их хэмжээнд хүрэхээ хэлж мэдэхгүй ч хамгийн гол нь агуулга тиймээ энэ хэрвээ хувь тавилан маань мөн юм бол үр дүн бус агуулга би хэр их зүйлийг мэдэж сурсан бэ гэдэг маань олон хүний амьдралыг шийдэж ч болох юм.. хамгийн гол нь өөрийн сонгосон хувь тавиландаа хүн шиг бас хариуцлагатай хандах хэрэгтэй бололтой..Мөн түүгээрээ бахархаж үнэ цэнэтэйгээр авч явах хэрэгтэйншиг..

Tuesday, October 9, 2007

Арилгаад дахин бодохнээ

Анх уншаад үнэхээр таалагдсан болохоор орчуулчихлаа.. Ямартайч үүнийг уншаад ямар нэг зүйл хийхийнхээ өмнө дахин нэг бодоод үзээрэй
"Хурдан" гэдгийн "Х" бичсэнээ арилгаж "Удаан" гэдгийн "У"-г бичлээ. Анхандаа хурдан л хийх хэрэгтэйн шиг байсан ч дахин бодохнээ удаанаар хийх нь илүү гэх бодол төрлөө..
"Айдас" гэдгийн "А" бичсэнээ арилгаж "Энх тайван" гэдгийн "Э"-г бичлээ. Анхандаа миний эхэлж буй ажил аймшигтай байсан ч дахин бодохнээ би үнэн сэтгэлээр, сэтгэл хангалуун хийвэл хэнээс илүүтэй сайн чадах юм байна гэх бодол төрж сэтгэл тайвширлаа..
"Үзэн ядах" хүн гэдгийн "Ү" бичсэнээ арилгаж "Хайрлах" хүн гэдгийн "Х"-г бичлээ. Анхандаа түүнийг үзэн яддаг гэж бодож байсан ч дахин бодохнээ би түүнд үнэхээр хайртай байлаа..
"Цөхрөл" гэдгийн "Ц" бичсэнээ арилгаж "Итгэл найдвар" гэдгийн "И"-г бичлээ. Анхандаа одоо надад үлдсэн зүйл байхгүй мэт байсан ч дахин бодохнээ надад маш их зүйл байгааг мэдээд гайхлаа..
"Өшөө авалт" гэдгийн "Ө" бичсэнээ арилгаж "Уучлах" гэдгийн "У"-г бичлээ. Анхандаа өөрт байгаа бүхнээ золиослоод өшөө авий гэж байсан ч дахин бодохнээ уучлах нь хамаагүй сайхан зүйл гэдгийг мэдэрч гэнэт сэтгэл минь байяр хөөртэй боллоо..
"Гомдол" гэдгийн "Г" бичсэнээ арилгаж "Талархал" гэдгийн "Т"-г бичлээ. Анхандаа энэ хорвоогийн бүхийл зүйлд гомдож байсан ч дахин бодохнээ эдгээрийн дотор эрдэнсээс ч ёайхан зүйлс байдгийг мэдэрч талрхмаар санагдлаа..
"Салалт" гэдгийн "С" бичсэнээ арилгаж "Хүлээлт" гэдгийн "Х"-г бичлээ. Анхандаа хялбараар салалтыг сонгий гэж байсан ч дахин бодохнээ хэцүү ч хүлээлтийг сонгохоор сэтгэл минь шулуудлаа..

Sunday, October 7, 2007

Эрх чөлөөний эрэлд


Би сурах дуртай.. шинэ шинэ зүйлсийг танин мэдэж янз бүрийн зүйлсийн талаар шинээр мэдэхийг хичээдэг одоохондоо миний толгойд байгаа юмс бүгд замбараагүй хоорондоо учир авцалдаагүй байгаа гэвч энэ бүхэн хэзээ нэгэн цагт хоорондоо холбогдоно гэж итгэдэг тиймээ би сурах дуртай.. Хүмүүс надаас
-яах гэж сураад байгаа юм бэ гэж хэмээн асуувал би хариуд нь
-зүгээр л эрх чөлөөтэй болохын тулд гэнэ ингээл яриа үргэлжлэнэ дээ
-тэгээд чи одоо эрх чөлөөгүй байгаа юм уу??
-эрх чөлөөтэй, гэвч би илүү их эрх чөлөөтэй болохыг хүсэж байна.. Ийм байдлаар хүмүүс намайг үгүйсгэдэг..Намайг 3-р курсэд байхад манай багш нэг тэгж хэлж билээ эрх чөлөөтэй болохын тулд суралц гэжхэлж билээ.. багш маань бид нарт яагаад, яаж, ямар утгаар гэдгийг хэлж өгөөгүй гэхдээ би энийг сонсоод шууд л өөрийнхөө яагаад сурах дуртай гэдгийнхээ хариултыг олсон..би маш олон юмнаас айдаг. Айдас намайг алхам тутамд л дагаж байдаг. Тэгээд би өөрийнхөө айдсанд хүлэгдэн амьдардаг.. магадгүй хүн бүр л тэгдэг байх тэгээд бодоод байсан чинь би өөрийн мэдкү юмнаас л айгаад байдын билээ жолоонд явахаасаа өмнө үрүүлд гараа хүргэхээсээ хүртэл айдаг байлаа сураад ирсэн чинь айх зүйл огтхон ч байхгүй гэдгийг мэдэрч бүр яагаад айж байснаа гайхсан ингээд л нэг том хүлээс байхгүй болсныг мэдрэхдээ би хэчнээн баяртай байдаг гээч..алхам алхмаар эрх чөлөөтэй болж буйгаа мэдэрдэг..багадаа би өөрийн дураар тэнгэрт нисэн дүүлэх шувуудад үнэхээр атаархдаг байлаа..гэхдээ одоо бол би өөрийнхөө амьдралд хэрхэн тэр шувуу шиг эрх дураараа нисэж болохыг ойлгосон..

Дэндүүмаа

Өчигдөр орой HALLOWEEN гээд кино үзсэнийхээ дараа учиргүй уйллаа..яагаад ч юм хүмүүс та нар арай хэтэрхий юмаа хүндэг энрэнгүй, хамгийн ухаантай энэ тэр гээл өөрсдийгөө шагшин магтаад байдаг нь яаалаа.. амьдралд байгаа хамгийн муу муухай, харгис хэрцгий, энэрэлгүй санаанд ч оромгүй муухай зүйлс, хүчирхийллийг өөрсдөө бий болгоод байгаа биш гэжүү олон нийтийн санаанд таараагүйл бол буруу, өөрсдөд нь аюултай л бол аль болох хашиж нууж өөрсдөө ч мэдкү хүний амьдралаар тоглочихно,, хэчнээн сайн сайхан царай гаргаад гэмгүй юм шиг боловч цагаа тулуул өөрийгөө аврахын тулд нөгөө аюултай этгээдээсээ ч аймшигтай үйлдэл хийж орхино тэгээд өөртэйгээ адил бусад хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн тайван гэгч нь инээнэ..бүхнийг мэдэхгүй байж цорын ганц боломж өгөхөөсөөө хүртэл харамлаж цэрвэнэ..мэдэхгүй юм үнэндээл гомдол төрөөд байх юм.. магадгүй би өөрөө хүртэл тэдгээрийн нэг гэдгээ санангуут хоолой зангираад ирэх юм..би юу хийж чадхын бол..юу ч чадахгүй ч гэлээ ямар ч үед хүнд заавал ядаж нэг удаа боломж олгоноо..

Saturday, October 6, 2007

Анхны цаснаар анхны алхам..

Өглөө боссод ирсэн чинь энэ өнөөдөр анх жолоо барихийн чинь гэж даапаалж байгаан шиг цас орцон байхийн..Том том ширхэгтэй цав цагаахан цас, тэр цаснаар чинь би сэтгэл зүрх догдлоостой машины үрүүлийн ард анх удаа суулаашдээ..нөгөө нэг үрүүлээ тавина гээд байсан нөхөр чинь юу байхав үрүүлээсээ тас зуураастай хэхэ ямартай ч амьдралдаа анх удаа машин асааж үзлээ хол жижигдээд өсгий газраасаа хөндийрчөөд байсныг эс тооцуул би санасныг бодоход гайгүй жолооч болчих ирээдүйтэй санагдсаныг нуух юун..бас үйлдлээр хажуугийн зогсоолд орох байсныг 1-ийнь хаяад жоохон будилсныг эс тооцуул басч гэж юун дээрээ алдаад байгаагаа би өөрөө олсийн чинь өөртөө одоогоор В+ үнэлгээ тавиад байгаа..тэр конс ч яахав харин тэр хаз гэж нэг сонин юм байнаа жоохон зөөлхөн гишгэх гээл яджийтал пүд гээл гишгэгдчихийн тээл муухай ор орилоол тээд үнэн учир байдлаа хэлтэл багш гуай маань худлаа ярь гэж авдийн ер нь бол өдийг хүртэл өөрийгөө хөлөндөө ийм их хүчтэй гэдгээ мэдээгүй явжлдээ..2-3 удаа яваад ирсэн чинь өөртөө итгэх итгэл бий болоод л ер нь ихээхэн сонирхол татаж байнөө бас муугаа мэдкү хурдалчих гээд үзээд байнаа тэхдээ хашир үзэж байгаа багш намайг сайн зогсож сурсан байна гэсэн тэгэлгүйдээ энэ чинь өөрийн амь настай холбоотой зүйлийг өөрөө даагаад явж байгаа хүн чинь бас дээрээс нь хүн амьтны амь насыг даагаад явжагаа хүн чинь гээлүү кэкэ би өөрийгөө иймэрхүү биеийн чадвар шаардсан ажилд жоохон муу юмуудаа гэсэн дүгнэлт хийгээд байдаг байсийн бодоод байхнээ тийм шаардлага л гарахгүй байсын байшдээ ер нь бол.. энэ замбармаагүй хорвоод би өөрийгөө үнэлэхгүйн бол хэн намайг үнэлэхүү тийм биздээ айн хөө..бас нэг юм өнөөдөр хамтран суралцагч бандидаа багахан цагаахнаар атаархаад авснаа нуух юун дром дууссаны дараа дромны талбайгаас сургууль хүртэл багш барихынь зөвшөөрсөн тэгж явахад нь би ч бас ингэж машин бариал замын хөдөлгөөнд орж үзэхийнсан гээл өөрийн эрхгүй бодогджаагаан чинь..заза яарах хэрэггүй санаж явуул бүтнэ гэсэн сайхан үгэнд найдвар тавийдөө..нээрээ яджийхад энэ аав ээж 2 дарамтлаад байхын манай гэр бүлийнхэн жолооны шалгалтаа бүгд нэгээрээ давсан чи чадку бол өөрөө мэдээрэй ч гэнүү яадын заавал тийм байх албатайн биш эцсийн бүлэгт би чинь машин биш хичээгээд болку бол өөр аргагүй шдээ сурах нь л сурна юун тэр одооноос шалгалтанд санаа зовох 2 сарын дараах юманд санаа зовж хайран эд эсээ хамаа намаагүй үхүүлэхгүй шүү хөө..

Friday, October 5, 2007

Магадгүй сүүлчийн бороо


Түрүүн хичээлээ тараад гараад ирсэн чинь бороо орж байсан..магадгүй энэ намрын сүүлийн бороо ч байж мэдхийн.. ямар гоёийн бэ өнөөдрийн хамаг л гуниглал бас ядаргааг борооны дуслууд угаагаад арилгачих шигл санагдлаа..сэтгэл хөнгөрөөд, бүх зүйлс сайхан мэт..би ч бүр багаасаа л бороонд дуртай хүүхэд байсандөө бороо орохоор өөрийн эрхгүйл сэтгэл сайхан болоод явчихдагсан гэхдээ зөөлөн орж байгаа бороонд дуртай хаа сайгүй байгаа муу муухай, уйтгар гуниг, бохир заваан бүхнийг ер нь надад таалагдку бүхнийг угаагаад урсгачиж байгаа санагддаг дуртай бороондоо би зонтик барих дургүй зүгээр л норохыг хүсдэг урд бодсон муухай бодлууд, хийсэн муу зүйлүүд бүгд бороон дусалтай хамт урсан оддог.. чийг үнэртсэн борооноор би тэнгэррүү хараад алхах дуртай нүүрэн дээр минь зөөлхөн бороон дуслууд дусах тэр л агшинд нэг л гоё мэдрэмж төрж хамгийн их аз жаргалтай байгаа мэт санагддаг бороо чи дандаа надад аз жаргал авчирч, би өөрөөч мэдэлгүй инээмсэглэн зогсдог. бороон дундуур хаа хамаагүй гүйж шалба нороод чичрэн зогсохдоо хүртэл аз жаргалтай байдаг..ингэж зогсохдооч ер нь бороо орох бүрд өөрийн мэдэлгүй л алгаа тосдог яагаад гэвэл намайг багад нэг ах маань бороон дуслуудыг гараараа тосвол улам их ордог гэж хэлж билээ тэгээд л тосдог болсон үргэлжлэн ороосой гэсэндээ, бити зогсоосой гэсэндээ..

Thursday, October 4, 2007

Өглөөг

Өглөөг жооохон бүтэлгүйл эхэлж байнадаа.. Нөгөө юмны үнэ энэ тэрийг нэмкү энэ тэр гээд байсан нь яалаа зохицуулж энэ тэр болдог газар энэ тэр гэж байнуу ер нь..ерөнхийдөө өглөө бүрл энэ микро гэдэг зүйлээс болж уурлаж инээж юм юм л болхийн.. тэглээ автусанд суухаар хожигдоод таксидна гэхээр үнэтэйдээд байгаа юмыг яалтаймбээ хөө зө тэр ч яахав өнөө өглөө улаан цайм 500аар явж ирсэн гэвүүл яахуу?? хамгийн их дургүй хүргэсэн зүйл нь улаан цайм 300 гэж хэлсэн гээд байгаамдаа ямар хэдэн минутын өмнө хэлснээ санаку байгаа хүнтэй хэрүүл энэ тэр хийлтэй нь биш..бас дээрээс нь надтай мөнгө нийлүүлсэн хүмүүс улайн цайм сонсчоод мэдээгүй царайлаад байсан нь үнэн зэвүүн намайг дэмждэггүймаа гэхэд тэгүүл дутуу өгсөн мөнгөнүүдээ өгөх хэрэгтэйшдээ.. ер нь бол хүмүүс хэтэрхий хариуцлага энэ тэрээ мэдхээ байчиж..эцсийн эцэст би ч гэсэн цалингаа хүргэж ядаж аав ээжээсээ автусны мөнгө ч болтугай авкуг хичээж яваа хүн тийм илүүдээ гарсан хүн алга зүгээр..энэ сайхан өглөөг баллахгүй гэсэндээ бас дээрээс нь нөгөө алдартай нэрэлхүү зан гээчээс болоод л өнгөрөөлөө..дахиж бол дуугай өнгөрөөж чадку ээ

Wednesday, October 3, 2007

Анхны ..


Гэнэт л нэг юм санаанд ороод хүүхэд байхад хөөрхөн ч байжээдээ аягүй их ичээл тэгсэн мөртлөө бас дуртай гэжийгаа.. гараа хөтөлж суучаад л ичсэндээ дээр нь дэр тавьчихсан гэж байгаа..тиймээ би 12 насандаа хайртай тийм ч болооод 12гэдэг тоонд дуртай нэг л дотно бас гоё тоошүү. 12хон насандаа анхны үерхэл минь байсан бололтой.. хүрч ирчээд л яагаад болохгүй гэж гээд л хэлж бас сууж байсан нь одоо хүртэл нүдэнд харагдаж байна..нэг бөгж, нэг жижигхэн шувуу жиргэдэг хайрцагтай өгч байсан нь даанч тэр бөгжийг нь маргааш нь хаячхаад хэнэгчгүй хаяцоон гэж байсан маань.. дараа нь маш их харамсаж байсан маань.. хамт байдаг эгч нарыг дагаж дандаа тэдний давхарруу яваадл харсан ч хараагүй дүр үзүүлж өнгөрөөдл жоохон ч байждээ..бас цонхны тагтаар дамжин зугтааж байсан маань.. найзтайгаа цуг араас гүйгээд л барьж аваад хаашаа ч явуулахгүй гэж байсан нь..галт тэрэгнээс буугаад ээждээ зааж өгч байсан нь..бүүр дараа нь сургуулийнх нь үүдэнд дайралдахад хараад инээж байсан нь бүгд л толгойд байна..ямар ч өхөөрдөм бас нандин байсан юм бэдээ тэр үе.. үнэхээр жоохон байхад бүх зүйл ариухан бас гэгээлэг.. дурсамж бол дурсамж.. дурсамж дурсамж байхдаал үнэ цэнэтэй бас нандин..

Тайлан шахуу

Зиа хөө өнөөдрийн хувьд үнэнхүү их ядарлаа байна. Гэхдээл сэтгэл хангалуун байнөө яагаад гэхлээр өнөөдөр аягүй их ажил амжуулсын чинь эхний онцлох үйл явдэл ингүүл би чинь жинкэн албан ёсны ажитан боллоо шүүдээ юу хэлкэд байна вэ гэхлээр өнөөдөр албан ёсны гэрээндээ гарын үсгээ зурсан гэжийгаа..Инээд хүрээд сэтгэл хөдөлжийнө гэж..Уг нь зурахдаа гэрээгээ унших хүсэл их байсан боловчиг хажууд хүн хүлээгээд байхад уншаад байхаар жоохон эвгүй санагдаад үнэндээ нэрэлхциймөө энэ нээрээ нэрэлхүү зан гэж үнэнхүү хэрэггүй юм нэг ширхэг байнаа би сүүлийн үед бүр ширэн нүүрлэх гэдгийг аягүй сайхан хэрэгтэй зүйл хэмээн бодоод байдаг болсон ер нь л хүн амьтнаас айж цэрвэж нэрэлхэж санаа зовж үрчийсээр байтал энэ нүүрний арьс маань хэдэн газраа байдгаараа үрчийж хамаг гоо сайхан алаад хаяжааган чинь..хэхэ за тээд гоо сайхнаас авахуулаад ер нь муу тал ихтэй хүн ер нь муу санаалж, их юм бодох тусам гайтай юмнууд их тохиолддындөө. тиймийн учир ер нь ширэн нүүрлий гэж бодоод байгаашдээ туршаад үзэхэд буруудкул байх..
бас нэг инээд хүрээд байгаагийн шалтгаан нь гэвэл жолооны анхны хичээлд суулаа хүн давахгүй гэсэн даваагаараа 13ч ыилүү нэлээн хэд давдын гэнэлээ тээд эцсийн эцэст жолооо барьж сурах боллоодоо. Үнэнхүү ядарч байсан ч тийм сонирхолтой гэж үнэндээ бодоогүй шааал ерөөсөөө бодож ч байгаагүй юмнууд гарч иржаагаан чинь би ч цаашдаа амьдралыг микрээр үйлчлүүлэг эсүүл явган зорчигчийн нүдээр бус жолоочийн нүдээр харахнээ бас л сонирхолтойяа..Энд суугаад мэдэрсэн зүйл гэвэл өөрийнхөө гэчнээн их хөгширснийг мэдлээ кэкэ жолоонд суужаагаа хүүхдүүд бараг ихэнх нь надаас дүүдэгээ үрэгэлж хаана ч очсон хамгийн бага нь гээл эрхэлж, хүмүүсийн анхаарал халамжинд дураараа дургидаг цаг өнгөрсөн бололтой. одоо ямар тэр жоохон бацаануудад эрхэлж энэ тэр юм болотойнь биш..өдий насалтлаа жолоо барьж сурку юу хийжээсийн болоо жолооо бариагүй байжийж л машин дөхөөд ирэхээр сандарч тэвдээд байдаг хүн аягүй бол жолоо барьжаагаад сандарсандаа үрүүлээ тавьж энэ тэр юм юм болноо бодохоос л инээд хүрээд байхымаа нээрээ..за яахав өөрийгөө шоолоод болов инээх зүйлтэй амьдарна гэдэг сайхөөн