Saturday, October 6, 2007

Анхны цаснаар анхны алхам..

Өглөө боссод ирсэн чинь энэ өнөөдөр анх жолоо барихийн чинь гэж даапаалж байгаан шиг цас орцон байхийн..Том том ширхэгтэй цав цагаахан цас, тэр цаснаар чинь би сэтгэл зүрх догдлоостой машины үрүүлийн ард анх удаа суулаашдээ..нөгөө нэг үрүүлээ тавина гээд байсан нөхөр чинь юу байхав үрүүлээсээ тас зуураастай хэхэ ямартай ч амьдралдаа анх удаа машин асааж үзлээ хол жижигдээд өсгий газраасаа хөндийрчөөд байсныг эс тооцуул би санасныг бодоход гайгүй жолооч болчих ирээдүйтэй санагдсаныг нуух юун..бас үйлдлээр хажуугийн зогсоолд орох байсныг 1-ийнь хаяад жоохон будилсныг эс тооцуул басч гэж юун дээрээ алдаад байгаагаа би өөрөө олсийн чинь өөртөө одоогоор В+ үнэлгээ тавиад байгаа..тэр конс ч яахав харин тэр хаз гэж нэг сонин юм байнаа жоохон зөөлхөн гишгэх гээл яджийтал пүд гээл гишгэгдчихийн тээл муухай ор орилоол тээд үнэн учир байдлаа хэлтэл багш гуай маань худлаа ярь гэж авдийн ер нь бол өдийг хүртэл өөрийгөө хөлөндөө ийм их хүчтэй гэдгээ мэдээгүй явжлдээ..2-3 удаа яваад ирсэн чинь өөртөө итгэх итгэл бий болоод л ер нь ихээхэн сонирхол татаж байнөө бас муугаа мэдкү хурдалчих гээд үзээд байнаа тэхдээ хашир үзэж байгаа багш намайг сайн зогсож сурсан байна гэсэн тэгэлгүйдээ энэ чинь өөрийн амь настай холбоотой зүйлийг өөрөө даагаад явж байгаа хүн чинь бас дээрээс нь хүн амьтны амь насыг даагаад явжагаа хүн чинь гээлүү кэкэ би өөрийгөө иймэрхүү биеийн чадвар шаардсан ажилд жоохон муу юмуудаа гэсэн дүгнэлт хийгээд байдаг байсийн бодоод байхнээ тийм шаардлага л гарахгүй байсын байшдээ ер нь бол.. энэ замбармаагүй хорвоод би өөрийгөө үнэлэхгүйн бол хэн намайг үнэлэхүү тийм биздээ айн хөө..бас нэг юм өнөөдөр хамтран суралцагч бандидаа багахан цагаахнаар атаархаад авснаа нуух юун дром дууссаны дараа дромны талбайгаас сургууль хүртэл багш барихынь зөвшөөрсөн тэгж явахад нь би ч бас ингэж машин бариал замын хөдөлгөөнд орж үзэхийнсан гээл өөрийн эрхгүй бодогджаагаан чинь..заза яарах хэрэггүй санаж явуул бүтнэ гэсэн сайхан үгэнд найдвар тавийдөө..нээрээ яджийхад энэ аав ээж 2 дарамтлаад байхын манай гэр бүлийнхэн жолооны шалгалтаа бүгд нэгээрээ давсан чи чадку бол өөрөө мэдээрэй ч гэнүү яадын заавал тийм байх албатайн биш эцсийн бүлэгт би чинь машин биш хичээгээд болку бол өөр аргагүй шдээ сурах нь л сурна юун тэр одооноос шалгалтанд санаа зовох 2 сарын дараах юманд санаа зовж хайран эд эсээ хамаа намаагүй үхүүлэхгүй шүү хөө..

0 хариулт:

Post a Comment