Monday, October 15, 2007

2 буудлын дурлал

Саяхан автусанд явжийгаад нэг залууд хамаг ухаанаа өгчих шахсан шүү.. автусанд дөнгөж орж ирэхээс нь авахуулаал нүдээ салгаж чадку байгаам чинь.. нээх хөөрхөн хүүхэд тэвэрчихсэн хүүхдээ үнэсээл гэхдээ үнэсэхдээ духан дээр нь үнэрлээл хүүхэдтэйгээ тоглоол инээгээл хүүхдээ бариулаас бариулаал тэрийг хараал эрэгтэй хүн бас ингэж хүүхэддээ элгэмсдэг вм байхдаа гэж бодсон шүү..гэхдээ ах нь байсан ч байж магадгүй нээх өндөр цэвэрхэн би угаасаа өндөр хүнд дуртайг хэлэхүү?? тэхэд л эрэгтэй хүнийг тэс өөрөөр дахин нэг харлаашдээ мэдкүмаа урд нь тэгж хүүхэддээ элгэмсүү байгаа эрэгтэй хүнийг харж байснаа санакул юм..тэгээд өөрийн мэдэлгүй хараад байснаа гэнэт ухаараад ямар их сандарсан гээ хэхэ одоо бодохоос инээд хүрээд байхын цуг явж байсан эмэгтэйд үнэндээ багахан атаархах сэтгэл..хэхэ бич бас ингээд явжийвал гээл бодогдож байгаан чинь зозо удку ээ хайртай хүнтэйгээ учирчхын бол бич бас л хүүхдээ эрхлүүлээд явжийгаа нөхрөө аз жаргалтайгаар ширтэн явах болноо..ингээд 2 буудлын дараа нөгөө 3 маань бууснаар миний дурлал дууссан гэжийгаа..

3 comments:

  1. Эрэгтэй хүн чинь хүн л болсон хойно хүүхэддээ хайртай байлгүй яахав дээ. Гялс дурлаад гялс хувь заяатайгаа эвлэрсэн байна шд:)

    ReplyDelete
  2. Эрэгтэй хүн гэхээр тийм элгэмсэг биш байх ёстой биш биз дээ?
    Би лав хүүхэдгүй ч хүүхдэд маш их хайртай, ээжийн дүү нарын хүүхдүүд бүгд миний гараар өссөн болохоор..
    Ахынхаа хүүхдийг элгэндээ тэврээд чиний хажуугаар явхынсан.. өндөр юм чинь, хэхэ

    ReplyDelete
  3. Ямар хурдан дурлал вэээ? хэхэ, надаа зааж өгөөч

    ...

    За за хэрэггүйн байна, би угаасаа сурку. Зааж байгаа өөрийн чинь хамаг тэвчээрийг барж хаяна. Хүнийг тэгж алаад яахав хаха.

    За амжилт хүсье :)

    ReplyDelete