Wednesday, October 3, 2007

Анхны ..


Гэнэт л нэг юм санаанд ороод хүүхэд байхад хөөрхөн ч байжээдээ аягүй их ичээл тэгсэн мөртлөө бас дуртай гэжийгаа.. гараа хөтөлж суучаад л ичсэндээ дээр нь дэр тавьчихсан гэж байгаа..тиймээ би 12 насандаа хайртай тийм ч болооод 12гэдэг тоонд дуртай нэг л дотно бас гоё тоошүү. 12хон насандаа анхны үерхэл минь байсан бололтой.. хүрч ирчээд л яагаад болохгүй гэж гээд л хэлж бас сууж байсан нь одоо хүртэл нүдэнд харагдаж байна..нэг бөгж, нэг жижигхэн шувуу жиргэдэг хайрцагтай өгч байсан нь даанч тэр бөгжийг нь маргааш нь хаячхаад хэнэгчгүй хаяцоон гэж байсан маань.. дараа нь маш их харамсаж байсан маань.. хамт байдаг эгч нарыг дагаж дандаа тэдний давхарруу яваадл харсан ч хараагүй дүр үзүүлж өнгөрөөдл жоохон ч байждээ..бас цонхны тагтаар дамжин зугтааж байсан маань.. найзтайгаа цуг араас гүйгээд л барьж аваад хаашаа ч явуулахгүй гэж байсан нь..галт тэрэгнээс буугаад ээждээ зааж өгч байсан нь..бүүр дараа нь сургуулийнх нь үүдэнд дайралдахад хараад инээж байсан нь бүгд л толгойд байна..ямар ч өхөөрдөм бас нандин байсан юм бэдээ тэр үе.. үнэхээр жоохон байхад бүх зүйл ариухан бас гэгээлэг.. дурсамж бол дурсамж.. дурсамж дурсамж байхдаал үнэ цэнэтэй бас нандин..

0 хариулт:

Post a Comment