Sunday, October 7, 2007

Эрх чөлөөний эрэлд


Би сурах дуртай.. шинэ шинэ зүйлсийг танин мэдэж янз бүрийн зүйлсийн талаар шинээр мэдэхийг хичээдэг одоохондоо миний толгойд байгаа юмс бүгд замбараагүй хоорондоо учир авцалдаагүй байгаа гэвч энэ бүхэн хэзээ нэгэн цагт хоорондоо холбогдоно гэж итгэдэг тиймээ би сурах дуртай.. Хүмүүс надаас
-яах гэж сураад байгаа юм бэ гэж хэмээн асуувал би хариуд нь
-зүгээр л эрх чөлөөтэй болохын тулд гэнэ ингээл яриа үргэлжлэнэ дээ
-тэгээд чи одоо эрх чөлөөгүй байгаа юм уу??
-эрх чөлөөтэй, гэвч би илүү их эрх чөлөөтэй болохыг хүсэж байна.. Ийм байдлаар хүмүүс намайг үгүйсгэдэг..Намайг 3-р курсэд байхад манай багш нэг тэгж хэлж билээ эрх чөлөөтэй болохын тулд суралц гэжхэлж билээ.. багш маань бид нарт яагаад, яаж, ямар утгаар гэдгийг хэлж өгөөгүй гэхдээ би энийг сонсоод шууд л өөрийнхөө яагаад сурах дуртай гэдгийнхээ хариултыг олсон..би маш олон юмнаас айдаг. Айдас намайг алхам тутамд л дагаж байдаг. Тэгээд би өөрийнхөө айдсанд хүлэгдэн амьдардаг.. магадгүй хүн бүр л тэгдэг байх тэгээд бодоод байсан чинь би өөрийн мэдкү юмнаас л айгаад байдын билээ жолоонд явахаасаа өмнө үрүүлд гараа хүргэхээсээ хүртэл айдаг байлаа сураад ирсэн чинь айх зүйл огтхон ч байхгүй гэдгийг мэдэрч бүр яагаад айж байснаа гайхсан ингээд л нэг том хүлээс байхгүй болсныг мэдрэхдээ би хэчнээн баяртай байдаг гээч..алхам алхмаар эрх чөлөөтэй болж буйгаа мэдэрдэг..багадаа би өөрийн дураар тэнгэрт нисэн дүүлэх шувуудад үнэхээр атаархдаг байлаа..гэхдээ одоо бол би өөрийнхөө амьдралд хэрхэн тэр шувуу шиг эрх дураараа нисэж болохыг ойлгосон..

0 хариулт:

Post a Comment