Friday, October 5, 2007

Магадгүй сүүлчийн бороо


Түрүүн хичээлээ тараад гараад ирсэн чинь бороо орж байсан..магадгүй энэ намрын сүүлийн бороо ч байж мэдхийн.. ямар гоёийн бэ өнөөдрийн хамаг л гуниглал бас ядаргааг борооны дуслууд угаагаад арилгачих шигл санагдлаа..сэтгэл хөнгөрөөд, бүх зүйлс сайхан мэт..би ч бүр багаасаа л бороонд дуртай хүүхэд байсандөө бороо орохоор өөрийн эрхгүйл сэтгэл сайхан болоод явчихдагсан гэхдээ зөөлөн орж байгаа бороонд дуртай хаа сайгүй байгаа муу муухай, уйтгар гуниг, бохир заваан бүхнийг ер нь надад таалагдку бүхнийг угаагаад урсгачиж байгаа санагддаг дуртай бороондоо би зонтик барих дургүй зүгээр л норохыг хүсдэг урд бодсон муухай бодлууд, хийсэн муу зүйлүүд бүгд бороон дусалтай хамт урсан оддог.. чийг үнэртсэн борооноор би тэнгэррүү хараад алхах дуртай нүүрэн дээр минь зөөлхөн бороон дуслууд дусах тэр л агшинд нэг л гоё мэдрэмж төрж хамгийн их аз жаргалтай байгаа мэт санагддаг бороо чи дандаа надад аз жаргал авчирч, би өөрөөч мэдэлгүй инээмсэглэн зогсдог. бороон дундуур хаа хамаагүй гүйж шалба нороод чичрэн зогсохдоо хүртэл аз жаргалтай байдаг..ингэж зогсохдооч ер нь бороо орох бүрд өөрийн мэдэлгүй л алгаа тосдог яагаад гэвэл намайг багад нэг ах маань бороон дуслуудыг гараараа тосвол улам их ордог гэж хэлж билээ тэгээд л тосдог болсон үргэлжлэн ороосой гэсэндээ, бити зогсоосой гэсэндээ..

1 comment:

  1. bi bas boroond durtai, xervee shiruun orj bval gereesee conxooroo xaraad..boroonii chimeeg sonsood...zarimdaa gieuurex bx saixan shyy...

    ReplyDelete