Sunday, September 30, 2007

Сонин байгаа шүү


Ойрдоо нээрээ Бийрбэхтэй найзалж амьдралаас тасарч байнаа.. нэг зохиол нээж тавиал уншиж байгаал цаг харангуут 2,3 цаг бол секундын дайтай өнгөрчааган чинь хамаг ухаан санаа зохиолтой хамт аль 6,7 жилийн өмнө л уран зохиолын ном тэврээд дахин дахин уншаад явдаг байлаа шүүдээ.. гэтэл нөгөө цаг үедээ буцаад оччиж байгаан байлгүйдээ за тээд энэ зохиол гэдэг вм чинь хүнд ихээхэн нөлөөлдийн байна бас дээрээс нь блогоор хэтэрхий хүнд өвчлөөд байгаа юм л болуул блог руу гар гүйгээд байгаан чинь нөгөө нээх төлөвлөгөө зохиогоол хамаг вмаа хийчих байсан хүн чинь гар нь өөрийн мэдэлгүй блог юмуу бийрбэх рүү гүйгээд байгаан.. тээд дуртай юмыг хориод яах вэ ганц олдох амьдрал шүүдээ гээдл хүнд хүнд бодож өөрийгөө зөвтгөөл байна зөвиймуу буруумуу бүү мэд..бас энэ зохиол нөлөөлөөд байнуу эсүүл намар болсныхуу бичлэгээ харсан чинь бөөн л хайр сэтгэл дурлал хүүхэд мүүхэд гээд л аваад хаяцан байхын..гайхах ч шиг айх ч шиг уг нь бол хаврын синдром л гэж байдын гэнэлээ надад намрын синдром байгаа бололтойдогоо. хаа хол сэдвээр л хамаа намаагүй бичээд тавьчиж ямартай ч гэсэн ирэх долоо хоногоос ямар байхнуу ууг нь хийх ажил гэж толгойтой үснээс их байдаг монголын маргааш дууску тулдаал нэг муу юм яваад байх шиг байндөө

Насны доройтол


Хар залуугаараа ингээл насны доройтолд орчихдгийн байхдаа.. сонин юм шүү хүн амьтантай юм ярих гэж нээрээ холион бантан хутгаж байгаам чинь нөгөө юу яагаавдээ нөгөө нэг гэсээр байтал хамаг ярианы эрч хүч буураал шал сонирхолгүй болчжааган чинь.. тээд бас нэг аюул нь худлаа ярьж огтхон ч болку аягүй бол нөгөөх чинь ярьснаа мартааал янзан бүрийн юм ярьжийж мэдэх л хүн. за тээд орчуулга энэ тэр хийх болуул холион бантанг нь хутгажаагаан чинь нөгөө юу билээ гэжийтал нөгөө хүнийхээ ярьсан юмыг мартаад тэрэндээ бантсандаа нүүр гэж гэрлэн дохио шиг амьтан.. зиа тээд яриад байвал зөндөө асуудал үүсэж байна гэж хүмүүсээ яах вэ янзан бүрийн арга чарга байвуул хэлж туслаач..хамгийн сонин нь 3,4 настай үеийнхээ юмыг аягүй сайн санаад л яриад болоод байгаан мөртлөө нэг хэдхэн жилийн өмнөх юмыг бүр яаж хичээгээд бүр огтхон ч санахгүй байхымдаа огт болж байгаагүйм шиг л нөгөө нэг сонсохыг хүскү бол сонску санахыг хүскү бол санадгүйн гээд онгироод байсан чинь харин сүүлдээ нөгөө тархи толгой маань миний хүслээр биш өөрийнхөөрөө ажиллаад байгаа бололтойдог оо.. яджийхад хүн амьтантай маргах дуртайг хэлэхүү өөрийнхөөрөө зүтгээд тэгж байснаа нээрэнгээсээ би мартцийн болуу гээд бодонгуут нөгөө хамаг эрч хүч ор сураггүй болжаган чинь үүнээс болж миний өөртөө итгэлтэй байдал үнэнхүү доройтжийнаа тэгсэн мөртлөөл зангаа тавихгүй өөрийнхөөрөө зүтгэсээр байгаал дуусгаж санаа амархийн муугаа мэдэхгүй бас зөрүүд гэжийгаа..
бас нэг асуудал байнаа. юу гэхлээр зайны синдромны асуудал урьд нь энэний талаар юу ч мэдэдгүй байсиймаа нэг удаа ангийнхантайгаа уулзжагаад өөрийнхөө тухай хэлсэн чинь нэг охин аан наадах чинь орон зайны синдром гэж авдийн ингээд нэг шинэ нэр томьёо миний амьдралд ороод иржаагам чинь.. зиа тээд энэ нь юу вэ гэхлээр лекцэнд суухдаа захад биш хүний хооронд ороод суучуул амьсгаа давхцаадл юу ч хийж чадку хулэгдчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд аягүй хэцүү бас хүмүүстэй ойрхон энэ тэр суухаар нэг л тийм тавгүй мэдрэмж.. уг нь хүн гэдэг амьтан чинь нийгмийн амьтан хүмүүстэй ойрхон байх ёстойн байгааздээ гэтэл болдгүйээ. тээд бодлоо хорыг хороор гээд тээд хүмүүсийн дунд орж суугаад өөрийгөө жоохон зовоолоо бишиймаа.. тээд нэг иймэрхүү хар залуугаараа насны доройтолд ороод зайны синдром хэмээх шинэ нэр томьёотой найзлаад л амьдарч байнадаа..

Tuesday, September 18, 2007

Муур ч бас тоглоомонд дуртай..

Саяхан нэг ийм тоглоом байдаг гэж сонсоод тээд туршиж узмээр санагдаад.. Хүмүүс та нар муур тоглоомонд дургүй гэж боджийнуу ?? үгүй шүү муур ч гэсэн тоглоом, зугаа цэнгэл ер нь л хүн та нарын дурладаг бүхэнд дурладиймшдээ..За за илүү үгээр ч яахав тоглоод байждээ..

Monday, September 17, 2007

Хувь тавилан мөн үү??


Хүний сэтгэл заримдаа хэн ч тааж мэдэхээргүй байх юм.. Би өөрөө өөрийгөө хүртэл ойлгохгүй байхад хүн намайг яаж ч ойлгохийн билээдээ.. Хүнд сайн гэдгээ яаж мэддэг юм болоо?? Хүнд сайн болжийно гэдгээ яаж мэдхийн бол.. догдлол, хүлээлт, сандрал энэ бүхэн мөн юм болуу??
Эмэгтэй хүний сэтгэл их л хурдан уярах юмаадаа яа байзөө уярах гэж хэлэх юм болуу догдлох гэж хэлэх ёстойн болуу?? урьд нв огтоосоо сонирхож байгаагүй хүндээ гэнэт л маш өөрөөр хандаад байна гэдэг мэдэхгүй юмдаа огтоосоо сонирхож байгаагүй гэж худлаа яриад юүхэв,, гэхдээ л хэзээ ч ингэж хүлээж бас догдолно гэж бодож байгаагүй хүүхэд шүүдээ,, Үнэн хэрэгтээ түүний надад тулгах нь бас намайг харамлаж байгаа нь сайхан санагдаж бас өөрийн үнэ цэнэтэй гэдгээ мэдрэн догдлох юм,, үнэндээ тийм боломжгүй худлаа байх магадлал нь их боловч ер нь яадаг худлаа байсан ч хамаагүй дараа нь хэцүү байсан ч падгүй яг одоо л түүнтэй харилцах нь таатай,..эргээд бодоход хүртэл тэр шөнө магадгүй надтай яриагүй бол иймэрхүү байдал бий болохгүйл байх байсан ч байж магад.. Гэхдээ л ганцаараа яагаад ч юм сэтгэл тавгүй болж өөрөө өөртөө гомдон бас ч гэж жоохон айсандаа бас шарандаа чангаар уйлсан тэгээд л өөрийнхөө уйлж байгааг сонсоод улам чангаар уйлаад л байсан том том нулимс гаргахыг хүсэж хацар дээгүүр минь урсахыг мэдэрч байсан тэгээд яг л одоо хэн нэгэн нь надруу утасдаасай гэж бараг л нөгөө итгэдгүй бурхан үнэхээр байдын бол хэн нэгэн нь намайг гэж байгааг мэдрүүлээч гэж гуйсан ,, ийм байдал маань хэтэрхий утгагүй бас арчаагүй ч юм шиг тэгсэн утас дуугараад тиймээ 1676 нөгөөл танил утас..хааяа хааяахан ярьдаг боловч тийм ч их утга учир өгдгүй хүн тэгснээл авсан чинь тасарчих юм .. дахиад л чангаар уйлж дахин утасдуулаач гээд л хэн нэгэнд гомдоллоод л.. жоохон байснаа дахийд утас яагаад ч юм гомдолломоор ховломоор бас уйлмаар санагдаад тэгээд ярьснаа нулимстайгаа инээж байгаан чинь.. тэгээд шөнө болтол ярилцсан бас л нөгөө хэлдэг миний найз охин гэсэн үгс..үнэндээ сайхан санагдсан хэн нэгэн намайг гэж бас харамлаж байгаа нь.. яг одоо ч гэсэн би түүнийг хүлээгээд сууж л байна.. мэдээж айж байналдаа.. худлаа байх вий эсвэл зүгээр л уйтгарласандаа тэгээд байгаан болуу гэж гэхдээл би хүлээж байна.. Ямар ч байсан хамаагүй айхгүй зүгээр л зориг гаргий гэж хамгийн сайнааараа хандаж сэтгэлээсээ байж хэн нэгнийг бодож харамлаж бас хайрламар байна.. хувь заяа тиймээ миний сүүлийн үед хэтэрхий их хэрэглээд байгаа нөгөө л үг энэ үнэхээр байдаг юм бол тэр шөнийн над руу утасдсан нь хувь тавилан байх.. Би зүгээр л итгэхийг хүсэж байна бас асуухыг хүсэж байна.. толгой минь боломжгүй гэж бодогдовч сэтгэл минь зүгээр л өөрийнхөөр нь тавихыг хүсэж байна.. зүгээр л орхичий юу л болог .. хувь тавилангаараал болог..

Monday, September 10, 2007

Өнгөрсөн бүхнийг мартаад..

Найзууд маань дуудаал байна гэхдээ би ганцаараа байж өөрийнхөө талаар бодох хэрэгтэй байна..өөрийнхөө талаар эрэгцуулж бодоогүй үнэхээр их уджээ. Уйлмаарч юм шиг үгүй ээ би ганцаардаад байх шиг үгүйээ би зүгээр л ямар ч сэтгэл хөдлөлгүй болчхож.. Амьдрал минь нэгэн хэвд орчих шиг би айж байх шиг байна .. буцаад л өнгөрснийг бодож эхэллээ .. амьдралд минь тохиолдсон хамгийн их хүндэлдэг эсүүл хамгийн их дургүй байсан хүмүүсээ бодож байна .. тэд миний амьдралын хуудас бүрийг хамт бичилцсэн байна одоогийн би гэдэг хүн тэдний л нөлөөллөөр одоогийн би бий болсон юм шиг.. тэдний нөлөөллөөр үзэл бодол дуртай дуу гээд л.. бүр огт шүлэг хүртэл уншдаггүй байсан хүн өөрчлөгджээ тэд л намайг өөрийгөө олоход тусалсан байна .. харамсаж байна хийсэн болгондоо үгүй ээ би нэгэнтээ болоод өнгөрсөн бүхнийг өөрчлөхийг хүсэхгүй .. энэ бол миний сонгосон хувь тавилан байсан шүүдээ.. үнэтэй сайхан гэрэл гэгээтэй гомдол гутралтай тэр бүх юм дурсамж болооод л үлдэг.. эргэж ббуцах харамсах бас тэр үеийг эргүүлж авчрах хэрэггүй.. гутарч гуних ч хэрэггүй, өнгөрсөн рүүгээ хараад л байх биш арай өөр зүйлсийг харж бодож, хайж үзээд алд лдаа.. эргэж буццад тэг ж чадахгүй эээ өнгөрсөн зүйлс бол өнгөрсөн зүйлс.. энэ бол чиний амьдрал тийм болохоор зүгээр л амьдралаараа ирээдүйгээ хараад амьдар.. өнгөрсөн бүхнийг мартах хэрэггүй ээ зүгээр л сэтгэлийнхээ гүнд хадгалчих.. номын санд тээр тэр номнууд дунд нэг номны завсар хийгээд л түр хадгалчих ..

Sunday, September 9, 2007

Дурлахийнсан..

Дурлахийнсааан.. бүүр орчин тойрныг мартатлаа, орчлон хорвоогоос тасартлаа, зөвхөн түүнийг бодоод л, зөвхөн түүндээ зориулаад л, түүнийхээ төлөө бүхнийг хийхийнсан.. Нүдэнд минь өөр хэн ч харагдку болтол, толгойд минь юу ч бодогдку болтол, дуу хоолой минь, үйл хөдөлгөөн минь хийжаагаа бүхэн минь зөвхөн түүний л төлөө байг яадгийн.. чинийхээ тэвэрт, чамтайгаа хөтлөөд энэ орчлонгийн хаашаа ч хамаагүй явхийнсан.. орой унтахдаа энгэрт нь наалдаж, өглөө сэрээд хацры нь үнсэхсэн, эрхэлж түүндээ тунихсан, эргээд дараа нь гэмшихсэн, түүгээрээ л ганцхан аргадуулахсан, туниж жаахан зовоохсон, хушуугаа унжуулж гоморхохсон, хурдан хурдан гомдоллохсон.. Том том нулимс унагаад түүнийхээ нүд рүү харахсан, борооноор цугтаа гүйхсэн, бүх хувцсаа норгохсон.. Бусдыг ховлож ярихсан бүхий л хүслээ хэлэхсэн,, хамтдаа бас зүггүйтэхсэн, хатсан навчис дээр гүйхсэн, цасаар хоёулаа байлдахсан, цасан өвөөг хийхсэн.. хөтлөөд гудмаар алхахсан хайрын дуу аялахсан..Тэртээх хол руу нисэхсэн, түүнд л хэрэгтэйгээ мэдрэхсэн...

Saturday, September 1, 2007

Муур би хүн байсан бол,,

Муур би хүн байсан бол хэзээ ч би өөрийн бодлоосоо урвахгүй байсан, хүссэн бүхнээ чөлөөтэй хэлж, чадахгүй бол шударга байж, ямар нэгэн зүйлд хүч алдан сөхрөхгүй л байсын.. Гэтэл хүн чи хэтэрхий увайгүй юм..зүрх сэтгэл, оюун ухаан 2 чинь хоёулаа болохгүй гээд байхад хийгээд байх юм тэгээд тэрийгээ зөвтгөхдөө ингэхээс өөр аргагүй байлаа, эргэн тойрны бүх юмс хүчин зүйлүүд үүнийг шаардсан гээд л өөрийгөө аваад гарчхиймаа тэрүүхэн үедээ болчиж л байгаан биз гэтэл дараа нь яах уу ?? мэдээж бодож үзээгүй биз тэнэг л байнадаа тэнэг байна хүн чи ер нь өөрөө өөрийнхөө зовлонг, сэтгэлийн дарамтыг өөрөө бий болгоод үндэс суурийг нь тавиад байдын бишүү ?? тэгчээд дараа нь амьдрал хэцүү байна би яахлээрээ ийм хувь тавилантай байдаг байнаа гээд л гомдоллох тэгээд цөхөрч уйлж нэг үзээдл хашгирч нэг үзээд л.. эргээд тэр үед очуул яасан ч би үүнийг сонгохгүй байсан гээл ,, аль хэдийн сонголтоо хийцэн мөртлөө ,, хүмүүсээ бити өөрийгөө хуур л даа. ядаж энэ богинохон амьдралдаа өөрөөсөө урвахгүйгээр амьдарч чадахгүй гэж үү??

Үнэ цэнэ..

Бидний өдөр бүр амьдарч буй нь өөрөө гайхамшиг..хором бүр мөч бүр үнэ цэнэтэй бид бүгд амьдралаа гайхамшиг байгаасай гэж хүсэж мөрөөддөг..тэгээд л тэр гайхамшиг хаана байгаан бол гээдл хайж эхэлнэ, бас одоо байгаа бүхнээ өөрчлөх гээд л шавдаж яаараад тэгээд л хөөцөлдөнө шүүдээ..эсвэл өдөр тутмын амьдралаа зүгээрл нэг давтагддаг ийм л байх ёстой гэсэн байдлаар хүлээн авч дуртай дургүй өдөр хоногийг өнгөрөөн уйдаж залхсан амьтан гудамжаар алхална. Яг л хажууд минь гайхамшиг, аз жаргал, үнэ цэнэтэй бүхэн минь байхад л нүдээ аниадл харалгүй өнгөрнө..Өөөрөөсөө нэг удаа чгэсэн миний хувьд юу үнэ цэнэтэй юм бэ? би яг юуны төлөө тэмцэж амьдраад байгаан бэ гэж ч асуухгүй тэгсэн мөртлөө тэр яагаад тэгж байгаан бэ яагаад надад гэх мэтээр гомдоллох энэхүү асуултынхаа хариуг олох гэж хамаг эд эсээ үхүүлээд л бодохоос ч хайран,,тэгээд би сая бодлоо надад юу үнэ цэнэтэй юм болоо гэж тэгсэн чинь яг одоо надад амь амьдралаа зориулах тийм үнэ цэнэтэй зүйл олдсонгүй яагаад би хэтэрхий хатуу сэтгэлтэй юм бол уу? эсүүл хэтэрхий сүрхий бодох гээд хариуг нь олж чадахгүй байгаан болууу? эхлээд бодсон л доо гэр бүл маань миний хувьд гээд л гэтэл энэ ерөөсөө бүрэн дүүрэн хариулт болдгүй эээ одооноос л бодий бас олий миний хувьд хамгийн үнэ цэнэтэй амь амьдралаа зориулах зүйл маань юу юм бэ гэдгийг ..