Sunday, September 9, 2007

Дурлахийнсан..

Дурлахийнсааан.. бүүр орчин тойрныг мартатлаа, орчлон хорвоогоос тасартлаа, зөвхөн түүнийг бодоод л, зөвхөн түүндээ зориулаад л, түүнийхээ төлөө бүхнийг хийхийнсан.. Нүдэнд минь өөр хэн ч харагдку болтол, толгойд минь юу ч бодогдку болтол, дуу хоолой минь, үйл хөдөлгөөн минь хийжаагаа бүхэн минь зөвхөн түүний л төлөө байг яадгийн.. чинийхээ тэвэрт, чамтайгаа хөтлөөд энэ орчлонгийн хаашаа ч хамаагүй явхийнсан.. орой унтахдаа энгэрт нь наалдаж, өглөө сэрээд хацры нь үнсэхсэн, эрхэлж түүндээ тунихсан, эргээд дараа нь гэмшихсэн, түүгээрээ л ганцхан аргадуулахсан, туниж жаахан зовоохсон, хушуугаа унжуулж гоморхохсон, хурдан хурдан гомдоллохсон.. Том том нулимс унагаад түүнийхээ нүд рүү харахсан, борооноор цугтаа гүйхсэн, бүх хувцсаа норгохсон.. Бусдыг ховлож ярихсан бүхий л хүслээ хэлэхсэн,, хамтдаа бас зүггүйтэхсэн, хатсан навчис дээр гүйхсэн, цасаар хоёулаа байлдахсан, цасан өвөөг хийхсэн.. хөтлөөд гудмаар алхахсан хайрын дуу аялахсан..Тэртээх хол руу нисэхсэн, түүнд л хэрэгтэйгээ мэдрэхсэн...

0 хариулт:

Post a Comment