Monday, September 17, 2007

Хувь тавилан мөн үү??


Хүний сэтгэл заримдаа хэн ч тааж мэдэхээргүй байх юм.. Би өөрөө өөрийгөө хүртэл ойлгохгүй байхад хүн намайг яаж ч ойлгохийн билээдээ.. Хүнд сайн гэдгээ яаж мэддэг юм болоо?? Хүнд сайн болжийно гэдгээ яаж мэдхийн бол.. догдлол, хүлээлт, сандрал энэ бүхэн мөн юм болуу??
Эмэгтэй хүний сэтгэл их л хурдан уярах юмаадаа яа байзөө уярах гэж хэлэх юм болуу догдлох гэж хэлэх ёстойн болуу?? урьд нв огтоосоо сонирхож байгаагүй хүндээ гэнэт л маш өөрөөр хандаад байна гэдэг мэдэхгүй юмдаа огтоосоо сонирхож байгаагүй гэж худлаа яриад юүхэв,, гэхдээ л хэзээ ч ингэж хүлээж бас догдолно гэж бодож байгаагүй хүүхэд шүүдээ,, Үнэн хэрэгтээ түүний надад тулгах нь бас намайг харамлаж байгаа нь сайхан санагдаж бас өөрийн үнэ цэнэтэй гэдгээ мэдрэн догдлох юм,, үнэндээ тийм боломжгүй худлаа байх магадлал нь их боловч ер нь яадаг худлаа байсан ч хамаагүй дараа нь хэцүү байсан ч падгүй яг одоо л түүнтэй харилцах нь таатай,..эргээд бодоход хүртэл тэр шөнө магадгүй надтай яриагүй бол иймэрхүү байдал бий болохгүйл байх байсан ч байж магад.. Гэхдээ л ганцаараа яагаад ч юм сэтгэл тавгүй болж өөрөө өөртөө гомдон бас ч гэж жоохон айсандаа бас шарандаа чангаар уйлсан тэгээд л өөрийнхөө уйлж байгааг сонсоод улам чангаар уйлаад л байсан том том нулимс гаргахыг хүсэж хацар дээгүүр минь урсахыг мэдэрч байсан тэгээд яг л одоо хэн нэгэн нь надруу утасдаасай гэж бараг л нөгөө итгэдгүй бурхан үнэхээр байдын бол хэн нэгэн нь намайг гэж байгааг мэдрүүлээч гэж гуйсан ,, ийм байдал маань хэтэрхий утгагүй бас арчаагүй ч юм шиг тэгсэн утас дуугараад тиймээ 1676 нөгөөл танил утас..хааяа хааяахан ярьдаг боловч тийм ч их утга учир өгдгүй хүн тэгснээл авсан чинь тасарчих юм .. дахиад л чангаар уйлж дахин утасдуулаач гээд л хэн нэгэнд гомдоллоод л.. жоохон байснаа дахийд утас яагаад ч юм гомдолломоор ховломоор бас уйлмаар санагдаад тэгээд ярьснаа нулимстайгаа инээж байгаан чинь.. тэгээд шөнө болтол ярилцсан бас л нөгөө хэлдэг миний найз охин гэсэн үгс..үнэндээ сайхан санагдсан хэн нэгэн намайг гэж бас харамлаж байгаа нь.. яг одоо ч гэсэн би түүнийг хүлээгээд сууж л байна.. мэдээж айж байналдаа.. худлаа байх вий эсвэл зүгээр л уйтгарласандаа тэгээд байгаан болуу гэж гэхдээл би хүлээж байна.. Ямар ч байсан хамаагүй айхгүй зүгээр л зориг гаргий гэж хамгийн сайнааараа хандаж сэтгэлээсээ байж хэн нэгнийг бодож харамлаж бас хайрламар байна.. хувь заяа тиймээ миний сүүлийн үед хэтэрхий их хэрэглээд байгаа нөгөө л үг энэ үнэхээр байдаг юм бол тэр шөнийн над руу утасдсан нь хувь тавилан байх.. Би зүгээр л итгэхийг хүсэж байна бас асуухыг хүсэж байна.. толгой минь боломжгүй гэж бодогдовч сэтгэл минь зүгээр л өөрийнхөөр нь тавихыг хүсэж байна.. зүгээр л орхичий юу л болог .. хувь тавилангаараал болог..

0 хариулт:

Post a Comment