Friday, October 19, 2007

Ээждээ хайртай

Дэлхий руу явах гэж дугаарлан зогсоо олон хүүхдийн нэг нь бурхнаас ийнхүү асуужээ.
-Намайг дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд бурхан:
-Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгосон. Тэр чамайг тэнд хүлээж байгаа. Тэгээд өдөр бүр чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дуурэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.
-Аа тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг чинь заана.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Хэн намайг хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс хамгаална гэх агшинд диваажинд нам гүм болж, тэр хүүгийн явах ээлж болсон байлаа. Нэгэнт явах цаг нь ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-Бурхан минь би одооявах нь, миний сахиусан тэнгэрийн нэрийг нь бушуухан хэлээч гэхэд бурхан:
-Хүү минь түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ЭЭЖЭЭ" гэж дуудах болно гэжээ.
Хэхэ яааг үнэн шүү. Энэ хорвоо ертөнц дээр үргэлж миний талд байж, намайг ойлгож, уучилж, хань болж чаддаг хүн маань ээж минь байдаг. хааяа хааяа шарандаа тэнэг зан гаргаал уурлаж энэ тэр гомдоочхоод буруугаа ойлгоол хажууд нь муухай царайлаал очихлоор нээх гоё инээмсэглээл зүгээрдээ гэхлээр нь бүүр гол зураад явчиж байгаан чинь..яаж тийм тэнүүн сэтгэлтэй байдын болоо би байсан бол ч яаж байх болдоо уурлаж энэ тэр..би ээждээ үнэхээр хайртай хэчнээн маргаж муудалцаж байдаг ч намайг гэсэн сэтгэл нь хувирахгүй гэж бодохоор л мэдкү юм аа ээж нар үнэхээр л энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан хүмүүс байдаг юм шигээ.. зозо өнөө орой гэртээ хариад ээждээ хайртай гэж хэлнээ..

0 хариулт:

Post a Comment