Saturday, October 27, 2007

Байгаагаараа байх нь..

Бараг өдөр болгон л орчин тойрондоо байгаагаараа байдаг хүн таалагддаг, эсүүл байгаагаараа байх л сайхан шүүдээ, энэ одоо хэзээ ийм болцийн, байгаагаараа ч байж чадкун байжийж гэсэн үгсийг сонсож байдаг.. тэгүүл байгаагаараа байна гэж яадаг юм бэ?? олон ч өдөр бодлоо тээд сайн хариулт олж чадкул явна байнаа гэдэг нь тодорхой нэг зан чанар гаргаж, тодорхой нэг байдлаар ханддаг гээд бодуул тэгүүл хүмүүс нэг л төрлийн хувийн зан чанаруудыг гаргахнээдээ тээд бодсон чинь хараад байсан чинь миний бодлоор хүнд бүх төрлийн сайн муу гээд энэ ертөнц дээр байж болох зан чанар, хандлагууд дотор нь байж байдаг тэгээд тэр нь амьдралынх нь нөхцөл байдлаас шалтгаалан илэрч гардаг харин бусад нь нуугдмал үлдэнэ. Тэхлээр юу хэлзэд байна вэ гэхлээр яаж ч болно, яавал л яана гэсэн үг л дээ..ингээл дахиад л байгаагаараа байх гэж юу юм бэ гэсэн асуулт?? тухайн цагт юу мэдэрч байгаагаа бодож байгаагаа хандлагаа ил гаргах юм болов уу?? тэгүүл үнэхээр тухайн хүн тэгж байгаа эсэхийг яаж мэдэх юм бэ..хэрвээ мэдэж чадахгүй бол яагаад хүнийг шүүмжилж дандаа өөрийнхөөрөө байлгах гээд байдаг юм бэ..үүнд би өөрөө ч бас хамаарагдана тэхлээр байгаагаараа байх гэдэг нь юуг хэлээд байгаан болоо??

2 comments:

  1. Байгаагаасаа өөр байх гэж байх нь байгаагаараа байхаас дээр байхаа.

    ReplyDelete
  2. философддог блогт ороод ирчихэв үү яав. байгаагаар чинь хүлээж авах хүрээ дэндүү жижиг үед л байгаагаасаа өөр байх хэрэгцээ үүсэх байх. байгаагаараа байх нь хамгийн амархан бөгөөд хамгийн өөрт таатай мэдрэмж төрүүлдэг зүйл мөн. ганц нэг хүний хэлсэний төлөө байгаагаасаа өөрчлөгдөж, баахан хүн сандаачих шаардлага байхгүй.

    ReplyDelete