Sunday, November 4, 2007

Өөх ч биш булчирхай ч биш..

Би бүр эзнийгээ үзэн ядаж байна, гэхдээ хааяа өрөвдөөд байх юм яах вэ бүтэн 4 жил гаран энэ асуудалтай зууралдаж одоог хүртэл бүтэн шийдвэр гаргаж чадалгүй эсэн бусын юм бодож заримдаа бүр уйлж байгааг нь харахаар ямар сул дорой, бас хүчгүй юм бэ гэж бодогддог.. заримдаа бүр хэрвээ 4 жилийн өмнөх тэр өдөр очих юм бол одоогийн өнцгөөс хараад ямар үйлдэл хийх байсан бол гэж хүртэл бодогддог юм.. Яаж бодоод бүр хүсээд ч сэтгэлдээ хүлээж авч чадахгүйгээ мэддэг хэрнээ өдийг хүртэл цэглэж чадаагүй байна гэхлээр яагаад юм бол өөрийгөө ч хуурч, өрөөлийг ч хуураад иймэрхүү амьдралыг хүсэн мөрөөддөг байсан гэж үү?? гэхдээл шийдвэр гаргаад бүхнийг хаяад өөрийгөө олж авна гээд больж байсан удаа бий гэхдээ хүндэлдэг хайрладаг итгэдэг хүмүүс нь оч итгэ гээд байх юм.Зарим нь зүгээр бодохоо больчих, зүгээр л юу ч бодолгүй өөртөө зовлонгүй бай гэхийн .. орчин тойрны нь бүх зүйл л очихоос өөр аргагүй болгоод байх юм..Заримдаа бүр эзэн маань зүгээр л хүмүүстэй харилцаагаа үргэлжлүүлэх гэсэндээ, эсүүл зүгээр л тэр нэг тэтгэлгээс болоод тийшээ явж байнадаа гэж бодохлээр үзэн ядах, гомдох сэтгэл төрөх юм. Гэхдээ энэ эзний минь амьдралаас хэзээ ч салахгүй бол яана гэж бодохоос..Эзэн маань үнэндээ бурхан гэж байдгийг үгүйсгэдгүй хүн л дээ. Хүмүүс бурхныг өөр өөрийнхөөрөө өөртөө бий болгоод түүндээ итгэн найдаж зарим үед заза ямартай ч хүн гэдэг өөрийн дотор байгаа хүнээ бурхан гэж итгэн түүнтэйгээ ярилцаж зөвлөдөг байж ч болох л юм..Иймэрхүү бодолтой хүн гэтэл одоо байгаа байдал нь юу болчиховдоо..Энэ цуглаанд явах уу үгүй юу гэдэг асуудал үнэндээл том асуудал болчхоод байх шиг, явахгүй гээд байгаань ч бас л хүмүүстэй холбоотой зарим нэг талаараа.. Хэдийгээр одоо ингээд больж болох ч цаашдаа хэзээ ч эзний маань амьдралаас алга болохгүй гэдгийг нь би мэдэж байна, хаана л явна хэнтэй ч уулзсан энэ асуудал байх л болно..Ёоё бүр толгой ЭРГЭЧИХЛЭЭ,,бүр зугтаад хаа хол явчих юмсан гэдэг бодол байгааг нь ч мэдэж байна гэхдээ болку бүткү л бол зугатчихдаг чинь өөрөө өөрийгөө түр хуурч байгаатайл адил..үнэндээ энэ бүхэн эзэнд маань сайнаар нөлөөлөөгүй гэж хэлэхгүй ээ, төгс үнэн гэж байдаггүй гэдэг..тэхлээр төгс бурхан ч гэж байхгүй л байх тэгэж чин сэтгэлээсээ хүлээж авахад хэцүүл байх. Заримдаа бүр ингэн ингэн яваад яах гээд байгааг нь хүртэл ойлгохгүй юм,...анхандаа эзэн маань олон зүйлтэй зөрчилдөж сул дорой хүн л бурхныг хайдаг, асуудал зовлонтой хүн л итгэдэг гэж боддог байсансан.. цагийн өмнөл дахин хэзээ ч зүглэхгүй гэж бодож байсан хүн дахиад эргэлзээд эхэллээ. эСҮҮЛ ЮУ Ч БОДОЛГҮЙ, ЮУ Ч ЭРГЭЦҮҮЛЭЛГҮЙ ЗҮГЭЭР Л ЯВАХ УУ?? хүн гэдэг өөрөө өөртөө зовлонг үүсгэчээд өөрөө тэрэндээ шаналж явах юмдаа..

1 comment:

  1. Хэт их юм бодох дэмий байдын шд, тэгээл хямраал, эргэлзээл.

    Нэг сайхан бясалгалд явчихвал ч дажгүй л дээ.

    ReplyDelete