Thursday, November 8, 2007

Гуйя..


Хамгийн сайн хүүхэд чинь байхаа амлая. Хатуу мэсээр хэрчиж, хортой эмээр хайлуулж намайг бүү егүүтгээч, гуйя..Уншаад үз л дээ. Яг л ээжийнхээ гэдсэнд бүрэлдчихээд удахгүй устгах гэж байгааг нь мэдээд ингэж гуйж байгаа хэчнээн олон бяцхан хүүхдүүд байсан болоо. Бас байгаа байсаар л байх байх.. Сая Хүслийн жигүүрийн нийтлэлээс энэ шүлгийг уншаад гол зураал явчихлаа..Би уг нь яах ч аргагүй тохоилдолд үр хөндүүлэхийг эсэргүйцдэггүйлдээ..Гэхдээ бодоод байсан чинь яагаад ч, яаж байсан болку юм зүйл гэдгийг.. 10 жилд байхдаа бичлэг үзэж байсан санагдана. Үр хөндөх гэж байгаа эмч ойртохыг гэдсэн дотор байгаа хүүхэд мэдрээд яаж айж, чичирч байсныг хэдийгээр энэ хорвоо дэлхийд хараахан мэндлээгүй байгаа боловч тэд яг л бидэн шиг бүхнийг мэдэрч, айж , эцэг эхээсээ, ер нь бүх хүнээс авралыг эрдэг юм билээ..Ямар аварч хамгаалах хүнгүй өөрийгөө ч хамгаалж чадахгүйдээ айж , чичрээд энэ үгийг хэлж байна гэвэл ямар ч л гэсэн ямар нэг үйлдлийг хийхээсээ өмнө сайн л бодоосой..Манай ээж ч бас хамгийн сүүлийн хүүхдээ хөндүүлж байсан гэсэн. Тэрнээсээ болоод үхэх шахсан, яг л манай хүүхэд болох гээд ирсэнийг нь хүлээж аваагүйдээ харамсаж байна гэж надад ярьсан. Аав ээж 2-ыгоо буруутгаж чадахгүй ч одоо хүртэл хэрвээ тэр дүү минь байсан бол гэж бодохоор..Заримдаа миний зүүдэнд орж ирдэг тэр жоохон охин л дүү минь байсан байхдаа..Ганцхан минутын харицлагагүй үйлдэл, бодлогогүй шийдвэрээсээ болж бүхэл бүтэн хүний амийг, бас амьдралыг нь бити гаргуунд гаргаасай гэсэндээ энийг бичиж байна. Өнөөдөр залуус маань хэтэрхий задгай болсон юм шиг санагддаг. Саяхан нэг эгчээсээ 10 жилийн хонхны баярын дараа үр хөндүүлэх гэж ирдэг охидын тоо ихэсдэг гэж сонсоод үнэхээр л хэлэх ч үг олдоогүй..Ганц удаагийн тэвчээргүй үйлдлээсээ болоод насан туршийн шархтай үлдэж ч боно шүүдээ..Тэхлээр залуучуудаа тэвчээртэй бас хариуцлагатай, охидоо ухаантай байгаасай гэж л хүсийдээ..

0 хариулт:

Post a Comment