Friday, November 30, 2007

Энгийн мөртлөө


Нэгэн эмэгтэй өөрийг нь хайрладаг эрэгтэйгээс магтаал сонсохыг хүснэ.
Эмэгтэй: Надад нэг магтаал хэлээч
Эрэгтэй: Сэтгэл мэдрэлтэй холбоотой асуудалтай байсан юм.. Саяхнаас эхлээд эмээ уухаар шийдсэн. Тэр эмийг уувал зүгээр болно гэсэн..
Эмэгтэй: Наадах чинь ямар магтаал юм уу??
Эрэгтэй: Чи минь надад илүү сайн эр хүн болох хүслийг төрүүлсэн шүү дээ..
Эмэгтэй: Энэ миний амьдралдаа сонссон хамгийн сайхан магтаал байна..
Нэгэн киноны хэсэг дээр ингэж гардын гэсэн. Би өөрөө үзээгүйлдээ, гэхдээ анх энэ тухай уншаад үнэхээр их сэтгэл хөдөлж билээ. Надад ингэж хэлүүл яах бол?? Хэн нэгэн ингэж хэлэх хүн гарах болуу?? Би хэн нэгэнд ийм их хэрэгтэй байж чадах болуу?? гээдл олон асуулт хөвөрсөн.. Хамгийн энгийн мөртлөө чин сэтгэлээсээ, үнэнээсээ хэлсэн үгс л хүний сэтгэлийг хөдөлгөх байх.. Хэтэрхий чамин, хэтэрхий гоёсон, хэтрүүлсэн чимэглэл тухайн зүйлийн үнэ цэнийг алга болгочихдог юм шигээ.. Магадгүй тухайн зүйлийг олж харах нүдийг гялбуулчихдаг байхаа..Энгийн мөртлөө үнэ цэнэтэй ийм магтаалыг хэн нэгнээс сонсох юмсан . Хэн нэгний хувьд хамгийн үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрэхсэн бас түүнд өөрийгөө хэрэгтэй гэдгээ.. Ер нь бодоод байхнээ хэн нэгэнд хэрэгтэй байгаагаа мэдрэх нь амьдралын утга учир ч юм болуу?? Хэхэ мэдкү юмдаа.. Төгс хариулт гэж байхгүй бололтой..

2 comments:

  1. хэн нэгэнд хэрэгтэй байгаагаа мэдрэх нь амьдралын утга учир ч юм болуу??
    neg talaar tegej bodoj boloh yum. yalanguya ger bultei bolbol...

    ReplyDelete
  2. Мэдээж хэн нэгэнд хэрэгтэй байгаагаа мэдрэх сайхан байлгүй яахав. Гэхдээ хэн нэгэнд хэрэг болчихсоноо мэдэрвэл бүр сайхан байх байхаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэнд тусалсаны дараа л гэх гэсийн... Муур чамайг өөрийнхөө блогт татлаа шүү

    ReplyDelete