Monday, November 19, 2007

Өнгөрсөнүү? Өнөөдөрүү? Ирээдүй юу??


Өнгөрснөөрөө амьдрах, өнөөдрөөрөө амьдрах, ирээдүйгээ харж амьдрах..За байзөө ер нь яаж амьдрах хэрэгтэй юм болдоо бас ямар утга учиртай юм бол?? Олон л юм уншиж байсан юм байна хэрхэн яаж амьдрах талаар,,Хүн бүрт л нэг тийм чиг хандлага гэж байдагдаа..Ингэж амьдармаар байна, ингэж амьдрах нь зөв, ингэж амьдрахыг хүсэж байна гээд л гэтэл надад хариулт олдохгүй юмаа.. Юутай ч эхлээд энэ 3т тодорхойлолт өөхгээд үзий байз.
Өнгөрсөнөөрөө амьдрах..Нэг бодлын би өнгөрснөөсөө салж чаддаггүй хүн юм шиг. Ихэнхдээ л нэг зүйл тохиолдоход тэхэд тэгж билээ гэсэн дурдатгал маань сэргэж ирдэг. Ихэнх зүйлийг л өөрийнхөө өнгөрсөнд хуримтлуулсан, үзэж харсан зүйлс дээрээ тулгуурлан хийдэг. Алдаан дээрээсээ суралцаж, заримдаа алдаагаа мэдсээр байжий давтаал..Гунигтай үедээ баяр хөөртэй байсан мөчүүдээ санаж тайтгардаг, баяр хөөртэй үедээ гунигтай байсан мөч маань санагдаж бас л..бодий бодий..Хааяа нада би зүгээр л өөртөө сайхан дурсамж үлдээхийн төлөө амьдраад байгаам шиг санагддаг. Би зураг авах авахуулах бас өдрийн тэмдэглэл хөтлөх, ер нь ямар нэг зүйлээс өөртөө дурсгал үлдээхийг хүсдэг. Энэ ч утгаараа одоо блогоо бичээд суужийна..Яагаад гэвэл өөрийгөө ямар байсныг эргээд санах гэж..бас тэгдэг шүүдээ хэдийд ч ямарч өндөрлөгт гарсан бай өөрийгөө ямар байсныг хэзээ ч бүү март гээд. Хэний хэлсэн үг болохыг санахгүй байна лав минийх биш..Тэхээр юу болох уу?? Би өнгөрснөөрөө л амьдраад байгаа хэрэг бишүү??
Өнөөдрөөрөө амьдрах..Гэтэл хааяа өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэйг тэгж байгаагаа мэдрэх юм. Хаа сайгүй олон олон хүмүүс гэнэтийн байдлаар тэнгэрт хальж..Гэтэл маргаш гэхэд л би үхэхийг үгүйсгэхгүй шдээ..Тэхлээр хүссэн бүхнээ өнөөдөр хиймээр, аав ээждээ хайртай гэж хэлэхийг, найз нартайгаа уулзаад халуун дотно ярилцахыг, бас мөрийг нь түшээд уйлахыг, гомдооёон бүхнээсээ уучлалт хүсэхийг, хажуугаар өнгөрөх хүн бүрт инээмсэглэл бэлэглэхийг, сонин зарж буй бяцхан хүүгийн бүх сонинг нь авахыг, гуйлга гуйлга сууж буй хүнд ганц аяга халуун цай авч өгөхийг, уурлаж хараан загнах нэгэн рүү бити гэж гуйхыг за тэгээд цаашилбал хийж үзээгүй бүхнээл хийхийг хүсэж байна..Ганц олдох амьдралд гээл харамсах юмгүй залуу халуун насанд үхэж хүртэл үзий гээд явж өгнө шдээ..ингээд л юу болохыг мэдэхгүй маргаашаас түрүүлж юунд ч харамсахгүйн тулд хүссэнээрээ бүхнийг хийнэ гээд л..Ингээд бодохоор би өнөөдөртөө л амьдраад байгаа мэт..
Ирээдүйгээ харж амьдрах.. Өдөр бүр суралцаж, мэдлэг мэдээлэл цуглуулан сайн сайхан ирээдүйг босгохын төлөө, зүгээр л ирээдүйн төлөө гэж алхаал, гүйгээл, таксидаал. Цаг хугацаатай уралдан энийг хийхгүй бол маргааш будаа гээл..Аз жаргалгүйгээр цаг мөчийг өнгөрөөж бэрхшээлийн цаана бэлэг байдаг гээд тэвчиж, тэсэж, шүдээ зууж, нулимсаа тэвчин, гараа чангаас чанга атга атгасаар л,, Маргаашийн төлөө хоол идэж, унтаж амраад эрч хүчээ нөхөн ирээдүйн өндөрлөгийн төлөө, амьдралын төлөө дургүй зүйлийнхээ өмнө үгээ дутуу залгийд л.. Дараа нь энэ бүхний дараа би энийг хийчихлээшүүдээ хэмээн үр ач маант намайг бахархан хүндэлж, ирээдүйд үлдэх нэр алдар, дурсамжийн төлөө амьдарсаар л байна..Ингээд эргээд л нөгөө дурсамж дээрээ буцан ирнэ..Амьдрал тэхлээр юу болж байна?? Өнгөрсөн дэх, өнөөдөр дэх, ирээдүй дэх дурсамж..Надад юу байсан бэ дурсамж..Надад юу байна вэ дурсамж..Надад юу үлдэх бэ дурсамж..Тэхлээр бүх зүйл дурсамж гэжүүдээ..Амьдрал өөрөө дурсамж юм байхдаа??

0 хариулт:

Post a Comment