Monday, November 26, 2007

Танихгүй нь


Өрөөл бусадтай өөрийгөө харицуулснаас өнгөрсөн дэх би-г өнөөдрийн би-тэй харьцуулаарай гэж нэг найз маань надад хэлсийн.. Бодоод үзсэн чинь өнөөдрийн би-г өнгөрсний би маань бүр танихааргүй болтол өөрчлөгдсөн байхын. Нэг зохиол байдагдаа бага настайгаа ярилцаад байдаг бага нас нь гомдоллон уйлж харин одоогийн өөрөө болохоор амьдралыг тайлбарлах гэж чадан ядан байгаа талаар өгүүлдэг. Би тэр өгүүллэгийг уншаад би хэзээ ч ийм байдалд орохгүйдээ гэж бардам бодож байж билээ. Тэр үед ч ер нь үнэхээр бардам өөртөө итгэлтэй, юу ч мэддэггүй бүх зүйл миний төлөө юм шиг нададл ганц зориулагдсийн шиг л аашилж байсан. Харин ойрдоо өөрийгөө олж хараад танисангүйээ. Болку бүткү зүйл болгоныг хувь тавилан гэгчид тохоогоод бараг л бүх зүйлийг хувь тавилан хэмээн бодож эвлэрсэн юм шигээ.. нөгөө нэг амьдрал гэдэг чинь голын ширүүн урсгал. Хүн хэрвээ тэр урсгалыг даган амьдардаг юм бол би сөрөн амьдрах болно гэж, бүх зүйл миний сонголтон дээр тогтоно гэж бардамнадаг байснаа сүүлийн 2 жилийн хугацаанд хаа ч юм гээчихжээ..Бас амьдралд нухлагдаад бүх өөрчлөгдөнө гэдгийг сонсоод шоолон инээж байсан хүн яг одоо бол жинхнээсээ өөрөө тийм байдалд орчхож..Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө юуг ч байсан даваад гарна хэмээн итгэлтэйгээр хэлдэг байсан нь ч бас алга болчхож.. Нэг л их бодож тунгаасан хүн, бас инээмсэглэсэн, хэлэх үг, үйл хөдлөлөө цэгнэсэн хүн. Гэхдээ энэ бүхэн таалагдахгүй байна. Би өөрөө өөрийгөө танихгүй байна. Бас өөрөө өөртөө урам хугарч байна.. Магадгүй хэдхэн жилийн өмнөх би намайг харуул маш их гомдоллон ихэр татан уйлах байхдаа тэгээд л асууж шалгаагаад яагаад яагаад гээд л ам асуух байх.. Үнэндээ энэ бүхэн надад ч бас таалагдахгүй байна,, Болку бүткү зүйлтэй эвлэрэхээс бас нэг бодлын одоогийнхоосоо илүү зүйл мэддэг болохоос амьдралын талаар үнэнтэй нүүр тулгарахаас айж байна.. Гэнэн цайлган, хүсэл мөрөөдлөөр, юу ч мэддэггүй, өөртөө итгэлтэй, зоригтой, басхүү жоохон тэнэг тэр нэгэн би-г санаж байна..

1 comment:

  1. hehe, bi bas tanigdahargui uurchludgsun gej boddog. Hun bur l ih uurchlugddug yum shig...

    ReplyDelete