Tuesday, November 6, 2007

Мангал


Мангал мэдүү мангал..Би ч тэр чи ч тэр мангал мэдүү мангал..Өөрийн биш, огт хамааралгүй болсон гэдгийг мэдсээр байжийж харамлаж, хардаж, бас бачимдаж байгаа нь миний мангалых ..Хамаг бардам зангаа гээгээд, надаас гарамгүй зан гаргаад байхад ойлгож мэдрэхгүй байгаа нь чиний мангалых..Учир нь ойлгогдохгүй зан гаргаж, өөрийн хүссэнээрээ байж чадаагүй нь миний мангалых..Хамгаас илүү намайг мэддэг байжийж, юу хүсэж байгааг минь ойлгоогүй чиний мангалых..Орчин тойрныхноосоо ичиж, өөрсдөдөө биш бусдад санаа тавьдаг байсан нь миний мангалых..Өгөх зүйл байхгүй ч гэлээ үгээ харамлаж байсан чинь чиний мангалых..Юу юугаач бодолгүй зугатахаа урьтал болгосон нь миний мангалых..Үнэхээр л сайн байсын бол гараас минь чангахан атгаад тавилгүй байж чадаагүй нь чиний мангалых..Өчнөөн хугацаа өнгөрчөөд байхад өөрөө өөрийгөө ойлгоогүй байгаа нь миний мангалых..

0 хариулт:

Post a Comment