Friday, November 16, 2007


Өчигдөр нэг хино үзлээ. Нэрийг нь ч мэдсэнгүй. Ёоё нада нээрээ хэтэрхий их нөлөөлөх юмаа хамаг бодол өөрчлөөд хаячих юм..Би өөрийнхөө сүүлийн бичлэгүүдийг хараад байсан чинь нэг л их хайр дурлал ярьчихсан байхын уг нь иймэрхүү зүйлээс их л хол явдаг хүндээ..Магадгүй ганцаардаад бас дээрээс нь нада тохиолдоод байгаа бас бус зүйлс нөлөөлсөн байх л даа..Аргагүйшдээ Үеийн найзууд хүнтэй үерхэж бүр суугаад, үр хүүхэдтэй болоод байхад би гэж хүн..Бас дээрээс сургуулий төгсцөн чинь хүн бүрл найзтай юу нөхөртэй юу гэсэн харцаар хараад бас болоогүй аав ээжийн найзууд асууж сураглаад байхын..Уг нь би чинь өөрийгөө гайгүй залуухан байгаа гэж бодоол байгаашдээ. Тэгсэн бас болоогүй ээж маань миний насан дээр анхны хүүхдээ төрүүлж байсан гэжийгаа за тэр яахав дээр үеийнхэн юм чинь кк.. Тэгсэн нөгөө юм дуугардгүй аав ээж маань эртхэн хүн амьтантай үерхэж сайн мууг нь мэд гэхийн бас болоогүй 25 хүрэхээсээ өмнө хүнтэй сууж үзээрэй гэнээ..Уг нь манай аав ээж нээх шашин энэ тэр болоод байдгүйн. Тэгсэн нэг нөхөр 25 хүртлээ хүнтэй суухгүй бол хэцүү болно гэсэн гэжийгаа яджийхад энэ үзмэрч хүртэл зүгээр байлгахгүй юмаа..Орчин тойрны бүх л хүмүүс найз залуу, бүсгүй, эхнэр нөхөр ярмх юм..Тээл синглээрээ байгаа нь нээх зовлонд орцон амьтан шиг санаа алдаал найзууд бүгдээрээ юу хийгээд яваад байдын гээл..Ингээл яах ч аргагүй нөгөөх чинь би ер нь болохоо байлаа гэж боджаагаан чинь..өөрөө ч мэдэлгүй гунихарцан байгаан чинь хүнийг ингэж алж болохуудаа..Тээдл бараг гараад хүн хайх шахлаашд гэнэт ухаан орсон хүн..Болку юм гэдэг чинь болдгүйн байлээ. Гунхсан сайхан нь намайг тоохгүй гутлаа чирсний нь би тоохгүй иймэрхүү байдалтай хүсээд байхад хясаад бүрч болж өхгүй байгаан чинь..За тээд нөгөө хино руугаа орий..Яасан гэхлээр өчигдийн хинон дээр нэг айл 5 охиноо гэрлүүлэх гэж бас ч гайгүй баян хүнтэй гэрлүүлэх санаатай үзэж тарж байнаа. Тэр үеийн язгууртны цаг үед охиноо хадамд гаргахдаа инж гэж өгдөг байсан бололтой..За тэгээл бөөн бөөн хор найруулж юм юм л болж байналээ.. Тээд ухаарсан зүйл нь хайр сэтгэл чинь гэдэг чинь хүчилж, албадаж, адгадаг зүйл биш юм байна шүүдээ.. Болох юм болдгоороол болно биз би энд сандарч гүйгээд болку бололтой..За тээд цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг дуу байдагдаа тэрэн шигл байя..баахан эд эсээ ямар хэрэгүй зүйлд золиослоод хаяцан байгаан..Заза тээд хүмүүсээ намайг тайван байлгалдаа. Бити харцаараа олон долоон юм ярьлдаа..Нас минь залуу, амьдрал минь урт байна. Үнэхээр л миний заяаны хань маань гараад иртэл зүгээр мөрөөрөө юмаа хaйгээд явмаар байхын гэж..

0 хариулт:

Post a Comment