Битгий их юм шаард гэж
Би чинийх биш хүнийх гэж
Байнга юунд сануулна вэ
Битгий хэрэггүй би мэднэ
Бурхан надаас харамласан болохоор нь
Бусдаас би хулгайлсан юм чамайг
Хайрлаж бас хайрлуулах гэж
Хайрандаа тэгээд шатах гэж
Хөтлөлцөн алхаж хөгжилтэй инээх гэж
Хонгор чамдаа магтуулаад баярлах гэж
Хошуугаа унжуулж гараа савчин эрхлэх гэж
Надад зориулж шүлэг тэрлэхийг чинь сонсох гэж
Намайг хүсэх хүслийг чинь мэдрэх гэж
Тэгээд эцэст нь тэнгэрлэг дурсамжтай үлдэх гэж
Тамгалуулсан зүрхнийхээ цархирахыг мэдрэх гэж
Торомгор хархан нүднээсээ
Том том нулимс унагах гэж
Чамайг би хайрласан юм аа
Төөрөг тавилангийн тойрч чадаагүй жаргал минь
Хувь дутах хорвоод ханьсах эрхгүй хайр минь..Unknown
Бүүр сэтгэл хачин болгоод хаячих юм аа..Энэ шүлгийг миний сэтгэл гээд явуулах юм..Ингэж хувь заяатайгаа эвлэрч болно гэж үү дээ..Хүн гэдэг хамгийн болку бүткү зүйл рүүгээл тэмүүлэх юмдаа..Ингээд байгаа хүнийг яалтай билээ. Бүхнээ хэлээд байхад нь гомдоох хэцүү тээд бас гомдоохгүй гэх хэцүү..хн..зозо цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг байхаа..Ингэхэд энэ шүлгийн зохиолчийг мэдэх юмсан..
Sunday, November 11, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
wow goyo bichjee saihan sanagdlaa.
ReplyDelete