Thursday, December 6, 2007

Би ийм үед л жаргалтай байдаг


Хүн өөрийн аз жаргалтай болох үеийг хүлээх биш, зүгээр л өдөр бүр жижигхэн юмнаас аз жаргалыг мэдэрч байх нь чухал юм шигээ.. Байнга л хажууд байдаг байнга л давтагддаг зүйлийг зүгээр нэг тоохгүй байх биш харин тэр зүйлээ өөр нүдээр нэг хараад дахин дахин аз жаргалыг мэдэрч, өөрийнхөө ийм их аз жаргалтай хүн гэдэгтээ баярлаж байх нь л өөрөө нөгөө нэг хайгаад олдохгүй байгаа аз жаргал байхдаа.. За тэгээд би ер нь ямархуу зүйлд аз жаргалыг мэдэрдэг, сэтгэл минь хөдөлдөг муур юм болдоо??
-Хотын гудамжаар инээмсэглэн алхалж, өөдөөс минь алхах хүмүүс намайг хараад инээмсэглэхэд
-Хийсэн хоолыг минь амтгүй ч гэсэн дуустал нь идээд сайхан болжээ гэж урамшуулан инээмсэглэх аав ээж 2оо харахдаа
-Хэчнээн орой болсон ч унталгүйгээр намайг хүлээн суух ээждээ очихдоо
-Зөөлөн борооноор гадуур алхаж дээшээ харан нүүрэн дээр минь бороон дуслууд хүрэхийг мэдрэхдээ
-Хэний ч яваагүй цасан дээгүүр алхаж анхны мөрийг гарган явахдаа
-Бүгдээрээ тойрон суугаад гэр бүлийн асуудал хэлэлцэхдээ
-Ангийнхантайгаа уулзаад бүхнийг гомдоллон ярихдаа
-Нэг өдөр байхгүй болчоод ирэхэд нүдээ томруулан асуусан харцаар ширтэх хамт ажиллдаг хүмүүсээ харахдаа
-Жоохон хүүхдээ тэврээд эрхлүүлэн явах хосыг харахдаа
-Өөдөөс минь хараад инээх бяцхан жаалыг харахдаа
-Замаар явах эмээгийн хүнд ачааг бариад хэдхэн минут цуг алхахдаа..
Яанаа ингээд бичээд байсан чинь бүр хэдэн ном дүүрчих юм шиг байнаа.. Пөөх би чинь нээрэнгээсээ ямар аз жаргалтай хүн юм бэ?? Энэ бүх аз жаргалыг мэдэрч байгаа минь ямар сайхан бэ?? Энэ хорвоо дэлхийд энэ Монгол орондоо Би болоод төрчихсөн нь ямар гоё юм бэ?? Хэцүү бэрх зүйл амьдралд олон байдаг ч, хэрвээ яг одоо бүх зүйлд сэтгэл дундуур байгаа бол над шиг нэг бичээд үзээрэй.. Бичих тэр үеэсээ л өөрийнхөө хамгийн их аз жаргалтай хүн болохыг та мэдэрч эхэлнэ..

0 хариулт:

Post a Comment