Monday, December 10, 2007

Би болоогүй


Би болоогүй юм байнаа.. Өнөөдөр шалгалтандаа уначихлаа. Уг нь бол шалгалтандаа унахыг ч нээг их тоогоод байхгүйлдээ угаасаа ямар төгс төрцөн амьтан биш унаж л байдаг давж л байдаг хорвоо шүү дээ.. Харин өөртөө л аягүй их урам хугарлаа.. Өөрийгөө би том болчихсон баргийн зүйлд барьц алдаад байхгүй басчиг нэлээд юм үзсэн сандарч мэгдээд байхааргүй болсон гэж бодож байлаа.. Гэтэл үгүй байжээ үхтлээ сандарч хаагуур яваад байгаагаа ч мэдкү байсан гээд боддоо. Нэг үгээр хэлэхэд үнэндээ л арчаагүй байсан өөрийгөө ийм байдалтай байна гэж төсөөлж ч бодсонгүй.. Өөртөө хэтэрхий их итгэж байсан минь буруу байсан бололтой.. Тэгчээд бас намайг тэнцүүлцэн байгаасай гэж бодоод байгаа юм даа. Инээдтэй хэхэ. Урьд нь сандарч мэгдсэн хүмүүсийг хараад өөрийнхөө тухай бодсон. Тэгээд ийм байдалтай тулгарвал би яасан ч гээд л ямар их юм бодсон гэж сананаа.. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч бүү хэлж бай гэж.. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй тул бүх зүйлд итгэлтэйгээр бардамнаж басхүү өөрийгөө тоогоод үгүй ээ зүгээр л би болчихсон гэж бодож болохгүйн байна.. Гэхдээ би чамайг уучилнаа.. Алдаа оноотой, сайн сайхан, муу муухай сүлэлдэн оршдог энэ хорвоод би өөрийгөө уучилж чадахгүй юм бол бусдыг хэрхэн уучлах билээдээ.. Өөрийгөө уучилж чадах тэр жаахан уужим сэтгэл цаашдаа бусдыг уучлах өргөн уужим сэтгэл болоосой билээ.. Гэхдээ нэг зүйлийг мартахгүй ээ.. би болоогүй..

3 comments:

  1. зүгээрдээ байнга л болдог асуудал шдээ. Ураалаа хазаад зүрхээ дараад урагшаа гэж байгаа

    ReplyDelete
  2. Засаж болдог алдааг алдаа гэдэггүй юмөө. Засаж болохгүй алдаа чинь л харин жинхэнэ алдаа байхгүй юү. Шалгалтанд яагаад унадаг, унагадаг гэж бодно? Яагаад гэвэл давдаг усраас тэр. Тэнцдэггүй бол юу гэж тэнцүүлэхгүй гэсэн ойлголт байхав дээ муурхан минь. Тэгээд ч муур бол хэртэй юмнаас унадаггүй, унахаараа 4-н хөл дээрээ л...

    ReplyDelete