Wednesday, August 29, 2007
шүлэг+зураг=..
Зүрх сэтгэлийг чинь цоожилж
Зөвхөн өөртөө өмчлөхгүй ээ
Зүүдийг чинь хүртэл шалгаж
Зүс танихгүй нэгэнтэй хардахгүй ээ
Зүгээр л чи минь эрх чөлөөтэй бай
Зүрхэндээ хэн нэгнийг л хайрла..
* * *
Чи дүрээ үлдээсэн сүнс
Зүрхийг минь хулгайлсан хулгайч
Зүүдэнд минь ирдэг хий үзэгдэл
Зүгээргүй бас миний хайр..
* * *
Өдөр нь чамайг л дуулж явснаа
Шөнө нь чамтай л хамт байснаа
Би мэддэггүй явж
Би өөрийгөө би л гэж бодсон
Гэвч үгүй би чи байсныг л
Би мэдсэнгүй явж..
Subscribe to:
Post Comments (Atom)
Эхний шүлэг маш их таалагдлаа
ReplyDelete