Wednesday, January 30, 2008

Зүүд

Жоохон айдастай.. Мэдэхгүй юм заримдаа үнэхээр л амьдралын минь зарим хэсэг зүүд байсан юм шиг яасан хурдан бас бүүр түүрхэн өнгөрчихсөн юм шиг л санагдах юм.. Зарим зүйлийг огт санахгүй юмаа болж байсан ч юм шиг үгү ч юм шиг. Би хэтэрхий анхааралгүйдээ энэ бүхнийг мартчихвуу?? Эсүүл зүгээр л он жилийн аясаар бүдгэрээд мартагдчихвуу?? заримдаа үнэхээр надад тийм зүйл тохиолдож бас би үнэхээр тэнд нь байсан юм болуу гэсэн эргэлзэх бодол төрөх юм.. Эсүүл бүр өвчин тусаж байгаан болуу?? зарим зүйлийг мартах.. Уг нь ингэж болохгүй л юмсан хэрвээ би өөрийн үзэж өнгөрүүлсэн, туулаад гарсан амьдралаа санаку байвал бүх юм ямар утгатай юм бэ?? Тэхээр бичих хэрэгтэйн болуу?? Ингээд хар залуугаараа насны доройтолд орчих гэж.. Жоохон гаж юмаа..
Гэхдээл ном зохиол унших бүртээ л өөрийгөө шал өөр, бусдаас гаж юм гэсэн бодлоос нэг нэгээр салдаг. Зарим хүний бодол, зохиолын баатар яг л над шиг.. Би өөр бас адил.. Тэхээр би өөрийгөө нээгээд байна уу эсүүл өөрийгөө хувилаад байна уу??

2 comments:

  1. Um buxen tsagiin erxeer budgerdegch xezee ch martdaggui gedegt bi itgedeg, Setgel sanaa taivan bus ued galzuu xun shig baix ni ch zondoo l baidag. Bitgii setgeleer unaarai. Ene bol chinii amidraliin neg xeseg, tuulaad garax yostoi zamiin chini ochuuxen jaaxan xeseg ni shuu. AAmjilt :)

    ReplyDelete
  2. Валентины баярын мэнд хайр нь ариун хайрт нь мөнх байг

    ReplyDelete