Thursday, February 28, 2008

Бүх зүйлд гарц байдаг..

Хэхэ муу хүний заяа завагт, амьд хүн аргатай, санаа сайн бол заяа сайн гээд л олон үг байдагдаа яаг одоо миний байдлыг энэ үгс л илэрхийлж байнадөө.. Хамгийн гол нь хүн угаасаа л байгаа орчиндоо дасан зохицож, түүндээ нийцүүлэн амьдардаг. Бүх зүйл нь хэрвээ бэлэн зэлэн байх юм бол улам л илүүг хүсэн улам л сул дорой юу ч мэдкү амьтан болон хувирдан бололтой. Хэцүү бэрхшээл тохиолдох бүрд шинээр дахин нэг зүйлийг сурч мэдэн амьдралыг харах өнцөг нэгээр нэмэгдсээр л.. Хичээл ч ялгаагүй бага байх тусам л улам залхуурч харин ч цагийг нь дөхүүлэн шөнөжин нойргүй хоноод гавьяа байгуулсан амьтан шиг хичээл дээр унтаал их байх тусмаа хэд дахин илүүг хийж үзэж харах нь ч ихсээд л амжуулдаг болно.. Тэхлээр хүн гэдэг муу зан сурахдаа гарамгай, бас нэлээд давруу амьтан бололтойдог оо. Өнгөрсөн 10 хоногийн дотор би энд байхдаа бүтэн жилийн туршид хийж үзээгүй бас явж үзээгүй, харж мэдрээгүй, ойлгож хүлээж аваагүй зүйлүүдээ үзэж явж мэдэрч ойлголоо.. Үнэхээр том дэвшил шүү тэхээр нэг хаалттай хаалга өөр нэг онгорхой хаалгаар орох боломжийг гаргаж өгдөг байхнээ.. Бүх зүйлс маань бэлэн зэлэн байгаагүйд баяртай байна хэдийгээр хэцүү ч гэсэн өөрийнхөөрөө бас өөрийн гараараа, хүч хөдөлмөрөөрөө энэ бүхнийг шийдвэрлэж байгаа нь аз жаргалын нэг нууц бололтой..

0 хариулт:

Post a Comment