Thursday, March 6, 2008

Шал өөр

Шал өөр орчин, шал өөр хүмүүс, шал өөр нөхцөл байдал.. Энэ бүхэн надад шал өөр амьдралыг мэдрүүлж бас юмсийг өөрөөр харахад тусална. Одоо би судлаач, хайгч бас шинийг санаачлагч. Ямар нэг зүйлийг сонсоод автоматаар итгэн цээжлэх биш өөрөөр бодоод өөрийхөөрөө үнэлэлт дүгнэлт гаргана. Нэг үгээр хэлүүл юмсийг харахдаа шүүмжилсэн өнцгөөс харж, яагаад ийм байж болохгүй гэж, өөрөөр байх боломжийн талаар бодох болно. Ингэхийн тулд би өөрөө маш их мэдлэгтэй байх хэрэгтэй болох нь, бас хүмүүсийн хэлсэн зүйлс, одоо байгаа зүй тогтол хэрхэн яаж бий болсныг судална. Хүн мэддэгийнхээ хэрээр ертөнцийг хардаг гэдэг.. Би өргөн уудам, гайхамшигтай, хязгааргүй ертөнцийг харахыг хүсэж байна. Бас харахыг хүсэж буй хүмүүст тусалмаар байна.. Магадгүй миний хийх дуртай зүйл энэ байх ч юм билүү??

0 хариулт:

Post a Comment