Wednesday, September 24, 2008

Толинд тусгахуй

Өнөөдөр нэгэн галлерэйд очлоо.. Сэтгэл санаа тайван ч болох шиг. Ер нь хааяа хааяа ганцаараа зураг үзээд ямар нэг зүйл бодон алхах гоё байдаг.. Олон олон уран бүтээлчид өөрөө өөрийгөө илэрхийлэн зурж дүрсэлсэн байх юм. Зарим нэгэн нь өөрийн хөргөө, зарим нь өөрийн дотоод сэтгэлээ өнгө будгаар зарим нь модоор, баримлаар гэх мэт.. Би ч бас өөрийгөө ингэж илэрхийлэхийг хүснэ. харин яаж?? бас юугаар??
Хамгийн анхаарал татсан нь нэгэн эмэгтэй өөрийн зургийг толинд тусган зураг авч байгаа байдлаар зурахдаа өөрийгөө 3 болгочихсон миний бодлоор дотроо байгаа хүмүүсийг дүрслэх гэж оролдсон шиг.. Заримдаа миний дотор маш олон би байх шиг санагддаг.. Надад энэ ертөнцийн бүх л зан араншин өнгө будаг байх шиг. Муу санаа, сайхан сэтгэл, атаархал, хор шар, нинжин сэтгэл гээд л.. энэ бүхнийг тухайн үеийн ёстой тэр үеийн тэнгэр л мэддэг байх.. Тиймдээ ч байнга л өөрөө өөртэйгээ зөрчилдсөөр явна..
Бас нэг зүйл нэгэн толь байх бөгөөд түүнд өөрийгөө харж болно. Гэтэл жоохон байж байгаад дүрс маань жирэлзэн толь хагарах чимээ миний бие ч гэсэн тольны хэлтэрхий шиг бутрах мэт тэр мэдрэмж.. Яагаад ч юм аймшигтай мөртлөө л нэг л тааламжтай хэлэх аргагүй тэр мэдрэмж, дахин дахин очиж зогсмоор..
Сүүлийн анхаарал татсан бүтээл нь кино.. нэгэн залуу өөрийн зургийг цагаан хананд хадна. Тэр зураг өөртэй нь яг чацуу бас яг ижил ингээд залуугийн дүрс аажмаар зургандаа шингэн орно хэсэг хугацааны дараа зураг хуйлран унах бөгөөд цагаан шал ханан дунд юу ч байхгүй мэт сэтгэгдэл.. Энэ хүний амьдрал мөн үү?? Амьдраад дурсамж болоод удалгүй мартагдах.. Бүх зүйл хоосон мэт..

Цонхоор

Гадаа нь


3 comments:

  1. Bi ch bas uzmeer bna.Ene xaana baidga gallery ve?

    ReplyDelete
  2. Энэ түр тавигдсан үзэсгэлэн гэсэн.. нэр нь Seoul Museum of Art гэдэг газар..

    ReplyDelete