Tuesday, April 15, 2008

Өөрийгөө олж харах шиг..

Зүв зүгээр хичээлээ хийгээд сууж байтал нэг найз маань энийг явуулаад дахиад л ойлгомжгүй эргэлзээтэй бодолд оруулчихлаа. Яг л миний дотор ороод уншчихсан юм шиг, миний хэлэх гэснийг үг үсэг алдалгүй хөрвүүлчихсэн юм шиг..

Ойлгомжгүй мэдрэмж
Монгол овогт Ж. Бадамдорж

Асуудал. Амьсгалахад агаар ч давчдана. Хажууд хүмүүс холхилдоно. Харин надад ганцаараа мэт санагдана. Хэн ч надтай сүүлийн хэдэн өдөр ярьсангүй. Мессэж ч алга. Емэйлээ ч шалгалаа. Таг. Хаягдчихжээ. Эсвэл мартагдчихаж. Хэрэг болохоороо ярьдаг хэн ч билээ тэр ч бас алга. Би хэрэгцээгүй болчихож. Яахаа мэдэхгүй нээтээр баахан явлаа. Хэрэгтэй юм нэг л алга.

Би яациймбэ, ер нь? Сүүлд хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ уйллаа? Бас хамгийн сүүлд хэзээ элгээ хөштөл инээлээ? Санадаггүй. Би ер нь амьд уу? Амьд л юм шиг байна.

Шүгэлдлээ. Ая орж ирдэггүй ээ. Заа за, явъя даа. Нээрээ хаачих гэж байгаа билээ? Гэртээ л харъя даа. Ингэхэд өнөөдөр чинь хэд дэх өдөр билээ? Нээрээ тийн, маргааш Баасан ахын төрсөн өдөр юм байна. Шоуднаа. Гэлээ гээд хэнтэй билээ? Ингэхэд хэнийг би найзаа гэж тооцох вэ? Нэг ангид л суудаг болохоос надад яг найз гэж алга.

Өөрөөсөө асуулт асуугаад залхуутай юмаа. Юу ч бодохгүй урсгалаараа явах сайхан ч юмуу? Гэхдээ л …

Би ер нь юу болох гэж яваа хүн бэ? Дахиад асуучихлаа. Мөнгөтэй л болж байвал хэн ч болсон яадгийм. Дураараа амьдраад л, сайхан шт. Гэхдээ намайг үхэхэд хэн ч анзаарахгүй байвал ямар гунигтай байх болоо? Булшны чулуун дээр, “Энэ хүн насаараа бэртэгчин явлаа, тэдээс тэдэн он” гэж бичвэл яанаа?!

Санаа алдлаа. Надад ер нь асуудал байнаа. Харин ямар асуудал? Гиюүрэх өвчин юм болов уу? Ганцаардлын солиорол юм болов уу? Халамж хайр дутагдлын хам шинж өвчин тусцан юм болов уу? Стресс нь бүүр депресс болцон юм болов уу?

Гэхдээ … би амьдралын чигээ л алдчихсан хүн юм шиг байна. Надад ойр дотны гэх хүн алга. Би ганцаараа л энэ хүртэл явчихсан байна. Дараа жил сургуулиа төгсөнө гээд байгаа. Харин амьдралд би бэлэн биш л явж байдаг. Над шиг хүн яах ёстой юм бол оо?

© 2007, Мараната сонин
Зохиогчийн бүрэн эрх © Мараната христитгэлт интернэт сэтгүүлд хадгалагдана.
www.maranata.mn

Тэгээд л оруулчихлаа.. Ийм бодол бараг бүх л хүмүүст төрдөг болуу??

0 хариулт:

Post a Comment